АНУ Сирийн талаархи Оросын саналыг зөвшөөрөв

2013-09-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ХҮСЛЭН

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сирийн химийн зэвсгийг олон улсын хяналтад авах тухай Оросын саналыг зөвшөөрсөн байна. Гэсэн ч Америкийн цэрэг Сирид довтлоход бэлэн байгаа гэнэ. Энэ сарын 11-нд Обама телевизээр хийсэн илгээлтэд “Москвагийн дэвшүүлсэн Сирийн химийн зэвсгийг олон улсын хяналтад авах төлөвлөгөө биеллээ олно гэхэд эрт байна” гэж өгүүлжээ. Түүнчлэн тэрээр “Асадын дэглэм химийн зэвсэгтэй гэдгээ хүлээсэн. Бүр химийн зэвсгийг үл хэрэглэх тухай конвенцид нэгдэхэд бэлэн байгаагаа илэрхийлж байна. Гэсэн ч Оросын санал ажил хэрэг болно гэхэд эрт байна. Яагаад гэвэл Асад гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлж, амласнаа хийх нь юу л бол. Уг санал химийн зэвсгийн аюулыг хүч хэрэглэхгүйгээр шийдвэрлэхэд боломж олгож магадгүй юм. Манай холбоотон болох Их Британи, Франц хоёр уг саналтай холбоотой ОХУ болон Хятадтай хамтран ажиллахад бэлэн” гэж нэмжээ.

Б.Обама түүнчлэн “Хэрэв Оросын тавьсан саналыг хэрэгжүүлэхгүй бол Сирид довтолно. Сирийн химийн зэвсэг АНУ-ын эрх ашигт аюул учруулна. Хэрэв ямар нэгэн арга хэмжээ авахгүй юм бол Асадын дэглэм химийн зэвсгийг хэрэглэхээс татгалзахгүй. Бусад дарангуйлагчид ч гэсэн химийн зэвсгийг хэрэглэхээс айхаа болино. Манай цэргийн эсрэг химийн зэвсэг ашиглаж магадгүй. Террорист бүлэглэлүүдийн гарт орвол, тэд энгийн иргэдийн эсрэг хэрэглэж мэднэ” гэв.

АНУ-ын Ерөнхийлөгч цэргийнхэнд бэлэн байдалд байх тушаал өгч, Конгресст дипломат хэлэлцээрийн үр дүнг хүлээж байх чиглэл өгсөн гэдгээ хэлжээ. АНУ-ын засаг захиргаа Төрийн нарийн бичгийн дарга Жон Керрид ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтай Сирийн эрх баригчид химийн зэвсгээс татгалзах талаархи хэлэлцээр хийхийг үүрэг болгосон.  Сирийн Гадаад хэргийн сайд Вадид Ал-Муаллем Дамаск хотод мэдээлэл хийхдээ “АНУ-ын түрэмгийллийг зогсоохын тулд ОХУ-ын саналыг хүлээн авсан” гэж мэдэгдсэн аж.

Цагаан ордноос Башар Асадын дэглэм өнгөрсөн сарын 21-нд Дамаск хотын орчимд химийн зэвсэг хэрэглэж 1400 хүний амийг хороосон хэмээн буруутгаж тус улс руу довтлохоор зэхэж байгаа аж.

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

6 цаг 11 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

6 цаг 16 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

7 цаг 25 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

9 цаг 0 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

11 цаг 55 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

16 цаг 43 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

16 цаг 43 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Өчигдөр 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Өчигдөр 11 цаг 40 мин