Д.ЦЭРЭННАДМИД
Монголын багш нарын VII их хуралд 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүргээс 800 гаруй багш төлөөлөгчөөр оролцсон юм. Өмнөх хурлаас 23 жилийн дараа болж буй энэ их хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Т.Лхаахүүд Ардын багш, Ч.Ганбилэг, Г.Гүндэгмаа, П.Дулмаа нарын долоон хүнд гавьяат багш цол олголоо. Төрийн ордонд хоёр өдөр чуулсан их хурлын төлөөлөгчдийн хамгийн ахмад нь Монгол Улсын гавьяат багш Ц.Балхаажав 91 настай бол хамгийн залуу нь Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн багш Г.Тэгшсүрэн 22 настай байлаа.
Их хуралд хэлэлцсэн асуудалтай холбогдуулан 20 гаруй төлөөлөгч үг хэлж боловсролын талаар дэвшүүлж байгаа шинэ бодлогыг дэмжихээ илэрхийлсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.4.15 № 76, 77 (6043, 6044)