Хятадад газрын тос, аюулгүй байдал хэрэгтэй

2013-09-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ХҮСЛЭН

БНХАУ-ын Төрийн тэргүүн Ши Жинпинь Дундад Азийн орнуудад айлчилж байна. 2014 онд НАТО-гийн цэрэг Афганистанаас гарна. Үүнтэй холбоотойгоор Хятадын Төрийн тэргүүн Дундад Азийн дөрвөн улсад албан ёсоор айлчилж байна гэж шинжээчид үзэж байна.

Өнгөрсөн гуравдугаар сард БНХАУ-ын даргаар сонгогдсон тэрээр Туркменистан, Казахстан, Узбекистан, Киргизстанд айлчлахын зэрэгцээ Санкт-Петербург хотод болох Их-20-ийн (G-20) уулзалтад оролцоод энэ сарын 13-нд Бишкект болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хуралд сууснаар урт удаан айчлалаа дуусгах аж. АНУ-ын Жоржтауны их сургуулийн Олон улсын харилцааны тэнхимийн эрхлэгч Жеймс Андерсон “Ши Жинпиний энэхүү айлчлал нь Хятадын хувьд Дундад Азийн орнууд чухал бүс нутаг болсныг харуулж байна” гэжээ.

Өнгөрсөн мягмар гаригт Хятадын тэргүүн Туркменистанд айлчилж тус улсын Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовтай шатдаг хий нийлүүлэх гэрээг үзэглэсэн байна. Уг гэрээгээр 2020 он хүртэл Туркменистан БНХАУ руу жил бүр 65 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэх юм. Ашгабад хотод сэтгүүлчидтэй уулзахдаа тэрээр “Хятад, Туркменистаны хооронд байгуулсан гэрээ эрчим хүчний салбар дахь хамтарсан төслийн үр дүн юм” гэжээ.

Хятадын тэргүүн маргааш Казахстанд айчилна. Тус улс Дундад Азийн орнуудаас хамгийн их газрын тос олборлодог нь. Гэхдээ Казахстаны газрын тосыг авахын тулд Оростой өрсөлдөх хэрэг гарна. Учир нь ОХУ хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг байсан орнуудыг Гаалийн холбоонд элсүүлэхийг оролдож буй. Одоогоор уг холбоонд Беларусь, Казахстан хоёр л элссэн. Түүнчлэн Москва “Евразийн холбоо” гэдэг нэртэй эдийн засгийн шинэ холбоо байгуулж Казахстаны газрын тосыг тэр чигээр нь хяналтдаа байлгах сонирхолтой. Хятад, ОХУ хоёр эрчим хүчний асар их нөөцтэй Казахстаны газрын тосыг хяналтдаа байлгахын тулд их л хичээж байна. Дундад Азийн орнуудаас авах газрын тос, шатдаг хий нь Хятадын дорно зүгийн геополитикийн асуудлыг багасгахад чухал нөлөөтэй. Дундад Азиас Баруун Хятад хүртэлх бүс нутгийн эрчим хүчний нөөцийг ашигласнаар Бээжин Персийн булан, Зүүн Африкийн нефтиэс хараат болно гэсэн үг.

Мөн Хятадын шинжээчдийн үзэж буйгаар Ши Жинпиний энэ удаагийн айчлал 2014 онд НАТО-ийн цэрэг Афганистанаас гарах учраас Хятадын баруун хилийн аюулгүй байдлыг хангахад чухал нөлөөтэй гэнэ. Бээжин Шинжаан-Уйгур дахь салан тусгаарлагчдаас их болгоомжилж байгаа. Тиймээс Афганистанаас НАТО-гийн цэрэг гарсны дараа Хятад аюулгүй байдлаа хангах үүднээс Дундад Азийн орнуудтай хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхийг зорьж байна.

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

6 цаг 10 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

6 цаг 15 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

7 цаг 24 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

8 цаг 58 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

11 цаг 54 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

16 цаг 42 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

16 цаг 42 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Өчигдөр 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Өчигдөр 11 цаг 40 мин