Сирийн дайн ба нефтийн үнэ

2013-09-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БАРС

Хэзээнээс дэлхийн “дарьтай торх” гэгддэг тогтворгүй Ойрхи дорнодод ээлжит дайн дэгдэх цаг ойртсоор. Ард иргэдийнхээ эсрэг химийн хориотой зэвсэг хэрэглэсэн Сирид АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд “хүмүүжлийн цохилт” өгөхөөр зэхэж байна.

Дайн эхэлбэл газрын тосны үнэ тэнгэрт хадаж баррель нь 150 ам.доллар хүрэх төлөвтэй. Ямар ч байсан Францын “Societe Generale” банкны шинжээчид ийн мэдэгдээд байгаа юм. Хар алтны үнэ дэлхийг нөмөрсөн 2008 оны санхүүгийн хямралын өмнө дээд цэгтээ буюу баррель нь 147.5 ам.долларт хүрч байжээ. Тэр үед газрын тосны үнэ огцом өссөнийхөө адил сүүл рүүгээ огцом унаж, баррель нь 35 ам.доллар хүрэхтэй үгүйтэй болсон юм.

Ингэх  шалтгаан нь ч тодорхой байв. АНУ-ын томоохон санхүүгийн байгууллага “Lehman Brothers” дампуурсны дараагаар дэлхий даяар хэд хэдэн томоохон банк ар араасаа төлбөрийн чадваргүй болж глобал хямралд хүргэсэн. Үүний улмаас хөгжингүй орнуудын эдийн засаг унан газрын тосны хэрэглээ нь ч эрс багассан юм.

Харин энэ удаа газрын  тосны үнэ хэрхэн  хэлбэлзэх   бол.  Хэдийгээр Сири газрын тосны томоохон олборлогч биш хэдий ч дайн энэ түүхий эдийн дэлхийн нийт олборлолтын гуравны нэгийг дангаараа хангадаг Ойрхи дорнодын байдалд тэр чигт нь муугаар нөлөөлөх нь гарцаагүй.

АНУ Сирид цохилт өгөх тухай яриа дөнгөж гарч эхлэнгүүт Нью-Йоркийн бирж дээр нефтийн үнэ 2.3 хувиар өсөн баррель нь 117 ам.долларт хүрсэн нь ч нэгийг өгүүлнэ. Энэ түүхий эдийн үнэ сүүлийн хоёр жилд ингэж өндрөө авч байгаагүй билээ.

Тэгээд ч өнгөрсөн сард нефтийн нэг өдрийн олборлолт 165 мянган баррелиэр бууран 30.17 сая баррельд хүрчээ. Үүний сацуу Сирийн хөрш Ливийн газрын тос экспортлодог хэд хэдэн боомт хаагдсан аж.

“Societe Generale” банкны шинжээчдийн таамаглаж буйгаар хар алтны үнэ Сирийн дайны улмаас 150 ам.долларт хүрэх боловч хэрэв тус улсын Засгийн газар хурдан огцорвол эргэж унан 100 орчим ам.доллар хавьцаа хэлбэлзэх магадлалтай гэнэ.

Товчдоо бол Сирид байлдааны ажиллагаа эхлэхэд газрын тосны үнэ нэлээд хэдэн сарын хугацаанд урьд өмнө байгаагүйгээр нэмэгдэхээр байна. Үүнээс харин хожих улс орны тоонд Сирид цохилт хийхийг эхнээс нь эсэргүүцэж ирсэн ОХУ орсон нь сонирхолтой.

Эдийн засаг нь зогсонги байдалд орсны улмаас ирэх жилээс улсын төсвөө танахад хүрээд байсан манай хойд их хөрш хэсэг зуур амьсгаа авах төлөвтэй. Тус улсын төсвийн 40 гаруй хувь нь газрын тос, байгалийн хийн экспортоос хамаардаг учир арга ч үгүй.

Харин бензин шатахуунаа 100 хувь гаднаас авдаг манай орны хувьд энэ дайн дахин нэг үнийн хөөрөгдлийг дагуулах уршигтай биз ээ.

 

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

6 цаг 23 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

6 цаг 28 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

7 цаг 37 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

9 цаг 11 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

12 цаг 7 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

16 цаг 55 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

16 цаг 55 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Өчигдөр 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Өчигдөр 11 цаг 40 мин