Л.БАТДОРЖ
“Mongolia mining” олон улсын уул уурхайн үзэсгэлэн энэ сарын 10-12 ны хооронд Буянт-Ухаа спортын ордонд ес дэх удаа зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн үзэсгэлэн уул уурхайн техник технологийг танилцуулахын зэрэгцээ
“Хариуцлагатай уул уурхай-Тогтвортой хөгжил
” уриан дор зохион байгуулж, хариуцагатай уул уурхайг сурталчилах зорилготой юм.
Үзэсгэлэнд Канад, Чех, Австрали, АНУ, Герман, ОХУ, БНХАУ, Белорус, БНСУ, Энэтхэг, Казахстан, Турк, Швед гэсэн 20 гаруй орны 150 орчим компани, уул уурхайн ханган нийлүүлэгчид оролцож, техник, технологи, үйлчилгээгээ танилцуулж байна.
Эх сурвалж: www.polit.mn