Ё.Баатарбилэг: Төлбөртэй бүртгээд хүүхдийг сонгодог, үүнийг зогсооно

2019-04-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Түүний байр суурийг хүргэж байна. -Маргааш багш нарын долдугаар их чуулган болох гэж байна. Чуулганы хүрээнд яригдах гол сэдэв нь юу байх вэ? -Анх 1935 онд Монголын багш нарын анхдугаар хурал зохион байгуулагдаж байлаа. Түүнээс хойш олон жилийн давтамжтай явагдаж ирсэн. Хамгийн сүүлд гэхэд 1996 онд Монголын багш нарын VI их хурал болж байсан. Энэ удаагийн чуулганд өнцөг булан бүрээс 800 орчим төлөөлөгч оролцоно. Багш нарын их хурал “Сайн багш-сайхан ирээдүй” гэсэн уриатай. Төр засаг ямар ч үед боловсролын салбартаа ДНБ-ийн 20 хувийг зарцуулж ирсэн. Багш нарын ажлын ачаалал, тэтгэврийн нөхцлийг гол асуудал болгон тавьж байгаа. Үүн дээр хариулт өгсөн хурал болох байх. Түүнчлэн  багш нарын цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, урамшууллын асуудал яригдана. Хэрэв инфляцийн түвшинтэй уялдуулвал цалин нэмэхээр тусгасан байгаа. Мөн багш нарын ажлын хариуцлага, ёсзүйтэй холбоотой асуудал яригдана. Түүнчлэн ажиллах нөхцөл, орон сууцны асуудал, боловсролын салбарын багц хуулийн асуудал хэлэлцэнэ. Энэ олон багц асуудлуудаар хоёр өдрийн турш багш нар хэлэлцэж, үр бүтээлтэй хурал болох юм. -Зургаан нас хүрээгүй хүүхдийг сургуульд оруулахгүй гэсэн шийдвэр гаргасан байна. Энэ талаар тодруулахгүй юу? -Зургаан настай хүүхдийг ямар нэг уралдаант шалгарлуулалтгүй сургуульд оруулах ёстой. Зарим сургуулиуд хандив авч сургуульд оруулдаг. Өмчийн хэлбэр харгалзахгүй зургаан нас хүрсэн хүүхдүүдийг сонгох ёстой. Сүүлийн жилүүдэд тодорхой хэмжээний төлбөртэй бүртгээд, дараагаар нь хүүхдүүдийг сонгож авдаг. Үүнийг зогсооно. Хоёрдугаарт, зургаан нас хүрээгүй хүүхдийг нэгдүгээр ангид оруулахгүй. Тухайн ондоо багтаад 72 сар нь гүйцэж байгаа бол тухайн хүүхдийг нэгдүгээр ангид бүртгэж авна. Түүнчлэн, сургууль сэтгэлзүйч ажиллуулдаг байх ёстой гэж үзэж байгаа. -Багш нарын ачааллыг бууруулах хүрээнд ямар ажил хийгдэх вэ? -Багш нарын их хурал болох гэж байгаа учраас багш нартай холбоотой асуудлыг хөндөж байна. Багш нараас 419 жагсаалт гаргуулсан юм. Орон нутгийн засаг захиргаа, боловсролын газрын даргын тушаалаар хүчингүй болгох, БСШУС-ын сайдын тушаалаар хүчингүй болгох ажлууд явагдана.  Есдүгээр сарын 1-н гэхэд багш нарын ачааллыг бууруулсан байна. Түүнчлэн хөрөнгө оруулалт, сургуулийн насжилт, гамшгийн аюулаас хамгаалах чиглэлээр манай яам МАН-ын бүлэг дээр мэдээлэл өгсөн. Сургуулиудын их засварт түлхүү хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэсэн санал хүргүүлээд байна. -Боловсролын салбарын хөтөлбөр хэр явагдаж байна вэ? -Хөтөлбөр ойр ойрхон өөрчлөгдөж ирсэн. Дотор нь сайжруулах асуудал байгаа. Энэ хөтөлбөрөөр баахан ном хэвлэсэн. Хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй гэсэн дүгнэлт гарсан байна лээ. Уг нь сургалтын хөтөлбөр тогтвортой байх ёстой. Боловсролын багц хуульд энэ талаар тусгана. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.10 № 73 (6040)
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

4 цаг 43 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

6 цаг 22 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

10 цаг 41 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

10 цаг 46 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

10 цаг 55 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

11 цаг 0 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

11 цаг 12 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

11 цаг 14 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

11 цаг 35 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

11 цаг 37 мин