Төслийн хүрээнд Япон Улсад суралцсан 25 төгсөгч эх орондоо ирлээ

2019-04-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР Монгол Улсын Засгийн газар, Японы Олон Улсын хамтын ажиллагааны хүрээнд  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын  яамнаас “Инженер технологийн дээд боловсрол төсөл”-ийг 2014 оноос хэрэгжүүлж иржээ. Энэхүү төслийн хүрээнд япон улсад 3 жил суралцаж төгссөн эхний ээлжийн 25 төгсөгч эх орондоо ирсэн байна. Төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс дээрх оюутнуудыг ажлын байранд зуучлах, сурсан мэдлэг чадвараа эх орныхоо бүтээн байгуулалтад ашиглах зорилгоор “1000 инженер-ажлын байр” өдөрлөгийг өнөөдөр /04.09/ зохион байгууллаа. 1000 Инженер төслийн зохицуулагч Д.Намсрай: Төсөл хэрэгжээд тав дахь жилдээ явж байна. Энэ төсөл инженер, технологийн мэргэжлийн 1000 хүнийг Япон улсад мэргэжил эзэмшүүлэх зорилготой төсөл юм. Өнөөдрийн ажлын байрны өдөрлөгт Монгол Улсын томоохонд тооцогдох 27 компани оролцож байна. Тухайлбал Mobicom, ICT,АПУ ХХК, Говь ХК зэрэг компаниуд ажиллах санал ирүүлэн гэрээ байгуулсан. Гадаадад мэргэжил эзэмшсэн хүмүүс эх орондоо буцаж ирдэггүй, аулын байр хомс байдаг гэж яриад байдаг.  Харин ч эсрэгээрээ сурсан мэдсэнээ эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд зориулан, ажлын байрны нөөц боломж хангалттай байдаг шүү гэдгийг харуулах үүднээс энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байна гэж хэллээ. Төсөлд хамрагдсан оюутнууд ШУТИС-ийн Коосэн бэлтгэл хөтөлбөрт 1,5 жил суралцаад шалгалтад тэнцсэн тохиолдолд Япон Улсын Коосэнд 3 жил суралцаж техник технологийн коллежийн дипломтой төгсөх юм байна. Мөн төгсөж ирээд ШУТИС-д 1 жил суралцан бакалаврын дипломтой болох боломжтой юм байна. Эх сурвалж: www.polit.mn
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

13 цаг 59 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

14 цаг 6 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

14 цаг 44 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

16 цаг 1 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

16 цаг 8 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

20 цаг 51 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

20 цаг 51 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин