Энэтхэг 800 сая иргэнээ хооллож ундална

2013-08-29
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

Энэтхэгийн парламент найман цаг хуралдаж хэлэлцсэний эцэст ядуу иргэдийг хоол хүнсээр хангах хөтөлбөрийг баталлаа. Эрх баригч Конгрессын намын тэргүүн Соня Ганди зөрчилдөөн, үзэл бодлын ялгаагаа ард орхиж, хоол хүнсний аюулгүй байдлаа хангаж ажиллахыг уриаллаа. Ийнхүү тус улс өлсгөлөн, ард иргэдийн хоол тэжээлийн дутагдлыг арилгах их аян өрнүүлэхээр болов.

Энэтхэг улс хүн амынхаа гуравны  хоёр хувь буюу 800 сая хүнийг хоол хүнсээр хангахад 20 тэрбум доллар шаардагдах энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж чадах эсэх асуултад хариулахаас татгалзсан С.Ганди “Бид энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж чадах нөөц, баялагтай юу гэж асуух нь буруу. Хөдөө аж ахуй эрхлэгчид ашиг олох эсэх нь ч хамаагүй. Бид энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж чадах арга замыг л олох ёстой” хэмээн мэдэгдсэн байна. Үүний дараа санал хураалт явагдаж байхад Ганди парламентын танхимийг орхин гарч, эмнэлэг явах шаардлагатай болжээ. Тэрээр халуурч, цээж нь өвдөж байсан тул яаралтай эмчилгээ хийлгэсэн хэмээн Энэтхэгийн телевизүүд мэдээлэв.

Конгрессын нам ирэх онд болох парламентын сонгуульд ард иргэдийн сэтгэлийг татаж ялалт байгуулах үүднээс ийм төсөл батлууллаа хэмээн үзэх хүмүүс олон байна. “Яагаад энэ хуулийг өмнө нь батлаагүй юм бэ. Ядуу хүмүүс өлсгөлөнгөөр зөндөө л үхэж байсан” хэмээн Конгрессын намтай нэг эвсэлд орж, дэмждэг Самажвади намын лидер өгүүлэв. Мөн Энэтхэгт ядууд тооцогддог яг хэдэн хүн байгаа талаар тодорхой тоо баримт байдаггүй аж. Тус улсын эдийн засаг өсч, хоол хүнс үйлдвэрлэгч томоохон орны нэг болсон ч дэлхийн ядуу иргэдийн дөрөвний нэг нь энэ улсад байдаг.

Ядуусаа хооллож ундлах хөтөлбөрийг баталсан Делигийн Засгийн газар эдүгээ яг хэдий тооны хүнд тусламж үзүүлэхээ тодотгох хэрэгтэй болж байна. Эс бөгөөс төсвөө нарийвчлан гаргаж чадахгүй, алдаа завхрал, авлига гаарах магадлалтай ажээ. “Бид тусламж хэрэгтэй хүнд л гараа сунгах учиртай. Засгийн газар ядуу иргэдийн тоог 20 хувь гэж үздэг мөртлөө яагаад 67 хувьд нь хоол хүнсний тусламж үзүүлэх гээд байгаа юм бэ” хэмээн Энэтхэгийн Үйлдвэрлэлийн холбооны намын Голапа Кришнан ярилаа. Азийн энэхүү улсад хоол хүнс түгээх хамгийн том сүлжээ байдаг. Ядуусыг хоол хүнсээр тэтгэх хөтөлбөр батлагдсан тул энэ систем улам томорч, хүчирхэгжин, хэрэгцээтэй хүмүүст тусламж үзүүлэх үйлчилгээ сайжирна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Хөтөлбөрийн хүрээнд 800 сая иргэнд сар бүр таван кг үр тариа болон бусад хүнсний хэрэгцээт барааг өгөх ажээ.

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

6 цаг 23 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

6 цаг 28 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

7 цаг 37 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

9 цаг 11 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

12 цаг 7 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

16 цаг 55 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

16 цаг 55 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Өчигдөр 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Өчигдөр 11 цаг 40 мин