Л.БАТДОРЖ
Монгол улсын урлагийн гавъяат зүтгэлтэн, Урчуудын эвлэлийн шагналт зураач, өнөөгийн шог зургийн нэрт мастер Ц.Байдыгийн “Байды юу өгүүлэв ...” шог зургийн үзэсгэлэн Олон улсын инээдмийн баярыг угтан Монголын уран зургийн галерейд дэлгэгдлээ.
Энэ үзэсгэлэнд Монголын уран зургийн галерейн алтан сан хөмрөгт хадгалагддаг хуучны зургуудаас гадна сүүлийн үеийн бүтээлүүдийг нэг дор дэлгэн олны хүртээл болгож буйгаараа онцлог юм.
Шог зураг нь тухайн нийгэм, цаг үеийн эмзэг сэдвийг хөндөн, хүн ба хүний амьдралын хөгтэй дүр төрхийг хошин шог хэрнээ, ёж шүүмжлэлт байдлаар илэрхийлж, нийгэм, улс төр, цаг үеийн толь болж байдаг билээ. Гашуун үнэн хийгээд шүүмжлэлд дургүй биднийг өөрсдөөр минь шоолуулдгаараа шог зураг, шог зураач нар гайхалтай юм
Эх сурвалж: www.polit.mn