“Багш нар өөрсдөө манлайлагч байж, хөгжих цаг ирсэн”

2019-03-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА БСШУСЯ-наас Монгол орон даяар ирэх сарын 11-нд Монголын багш нарын VII  их хурлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүний урьтал болгож Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны шилдэг илтгэл шалгаруулах улсын уралдаан”-ыг зарласан юм. Өчигдөр сүүлийн шатанд шалгарсан 20 багш илтгэлээ тавьж, шинэ санаа дэвшүүллээ.  

Манай улс 85 мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагатай

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 18 дахь жилдээ зохион байгуулж буй тус уралдаанд Монгол Улсын өнцөг булан бүрээс 3000 гаруй багш оролцсон юм. Уралдаан гурван үе шатаар үргэлжилжээ. Багш нар эхлээд сургаалиасаа шалгарч, бүсэд өрсөлдөөд, сүүлийн шатанд шалгарсан 20 багш Улаанбаатарт илтгэл тавьж, шинэ санаа дэвшүүллээ. Энэ удаагийн уралдааныг “Багшийн хөгжил, тулгамдаж буй асуудал, шийдэл” гэсэн сэдвийн дор зохион байгуулснаараа онцлог. Урьд жилүүдэд ихэвчлэн оюутан руу хандсан сургалт, сургалтын орчин, чадавхийн талаар ярилцдаг байсан бол энэ жил багш өөрийгөө хэрхэн хөгжүүлэх, хөгжиж дэвшихэд тулгамдаж буй асуудлынх тухай хөндсөн нь цаг үеэ олсон чухал сэдэв байв. Мөн манай улсын хэмжээнд 85 мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 31 нь төрийн өмчийнх ажээ. Энэ салбар одоогоор 2469 багш, 37 мянган хүн элсэгчтэй. Нэг ёсондоо Монголын боловсролын салбарын томоохон ачааг нуруундаа үүрч байна гэж онцлож болохоор. Энэ удаагийн арга хэмжээний тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Багшийн хөгжил салбарын хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Түмэндэмбэрэл  “Сургалтыг, төгсөгчийн чанартай болгоход багшийн хөгжил талаас юу хэрэгтэй вэ. Мөн багш болоод ажил олгогчдын хамтын ажиллагаа ямар байдаг тухай багш нар судалгаа хийж, энэ хүрээнд өөрсдийн шинэ, шинэлэг санааг дэвшүүлж илтгэл тавьж байна. Харин манай яамны зүгээс багш нар ямар бодол байр суурьтай байна вэ? Үнэхээр тэдний дэвшүүлсэн санаа МСҮТ-ийн үйл ажиллагаа, багшийн хөгжилд нөлөөлж, үр дүнг авчирах уу гэдгийг судалж, бодлогын хэмжээнд тусгая гэсэн байр суурийг баримталж байгаа юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас энэ хичээлийн жилийг “Багшийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд багш нарын цалин хөлсөөс эхлээд мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын төрийн үйлчилгээний ангилал, зэрэглэлийг шинэчилж, үндсэн болон нэмэлт цалинг ч шинэчилсэн. Мөн энэ салбарт ажиллаж буй багш нарын мөнгөн урамшуулал жилээс жилд нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Өнгөрсөн жил таван хувиар, энэ жил 10 хувиар нэмлээ” гэсэн юм.  

МСҮТ-ийг зорих хүүхдийн тоо нэмэгдэж байна

Боловсролтой мэргэжилтэн гэдгийг их, дээд сургууль төгссөн дипломоор хэмждэг байсан үе ард хоцорсон. Бүгд дээд боловсрол эзэмшиж, дарга сайд болчихоор мэргэжилтэй боловсон хүчний ажлыг хэн хийх билээ. Үүнийг хүүхдүүд болон эцэг эхчүүд ойлгодог болсон. Тиймээс ажилгүй, диплом тэвэрснээс мэргэжилтэй, ажилтай зөв хүн болохыг эрмэлзэж, МСҮТ-ийг зорих хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг багш нар болон албаны хүмүүс онцолж байсан юм. Илтгэлийн уралдаанд Увс, Ховд, Сүхбаатар, Сэлэнгэ, Өвөрхангай гээд олон аймгийн төлөөлөл багш нар ирсэн байв. Тэдний сэтгэгдлийг нь сонслоо. Өвөрхангай аймгийн МСҮТ-ийн эдийн засгийн багш Т.Должинсүрэн “Би  энэ удаагийн уралдаанд суралцагчдын багаар ажиллах чадварыг нэмэгдүүлснээр багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь гэсэн сэдвээр илтгэл тавилаа. Мэргэжлийн боловсролын салбарт мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд багш нар мэдлэг, ур чадвар, хандлага гэсэн гурван хүчин зүйлийг оюутанд олгодог. Харин төгсч буй төгсөгчид мэдлэгээ бүтээл болгодог, чадвараа харуулж чаддаг, хандлагаа ажлын байрандаа зөв ашигладаг байх ёстой. Манай МСҮТ 1974 онд байгуулагдсан. Одоогоор 33 мэргэжлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг. 1116 оюутан, 132 багш ажилчинтай үйл ажиллагаа явуулж байна. Төгсөгчдийн ажил эрхлэлт үргэлж дээгүүр байсаар ирсэн. Ялангуяа хөдөө аж ахуй, үйлчилгээ, хүнд механизм, оёдол, барилга гэсэн салбарт. Миний хувьд сургуульдаа 18 дахь жилдээ багшилж байна. Багш нарыг төрөөс дэмжих олон бодлого батлагдлаа. Энэ үед бид өөрсдөө манлайлагч байж, цаг ямагт хөгжиж дэвших ёстойг сануулсан цаг ирлээ гэж бодож байна” гэсэн юм.  

“Багш биет үзүүлэн дээр хүүхдүүдтэй хамтарч ажилласнаар хөгжих боломж байна”

  ШУТИС-ийн салбар МСҮТ-ийн багш Н.Ганболд “Би энэ удаагийн уралдаанд “Чадамжинд суурилсан сургалт-иноваци-үр дүн” гэсэн сэдвээр илтгэл тавилаа. Манай МСҮТ-ийн хувьд залуу зохион бүтээгчдийн тэмцээнд амжилттай оролцдог. Хамгийн сүүлд улсын аваргын тэмцээнд гуравдугаар байр эзэллээ. Бид автын засварчин, хүнд машин, механизмын засварчин, операторчин, суурь машины операторчин гэсэн үндсэн мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг. Төгсөгчдийн маань ихэнх нь “Оюу толгой”, “Таван толгой” гэсэн томоохон компаниудад ажиллаж байна. Одоогоор 600 гаруй оюутантай. Хүүхдүүд МСҮТ-ийг зорьж ирэх нь их болжээ. Заавал дээд мэргэжилтэй болсноос мэргэжилтэй ажилтан байхын ач тусыг мэддэг болсон нь анзаарагдсан” гэв. Увс аймгийн Улаангом политехникийн коллежийн багш М.Мөнгөнтүлхүүр “Шилдэг илтгэлийн уралдаанд Багшийн ажлын байрандаа хөгжих боломж сэдвээр илтгэл тавьсан. Дадлагын хичээлээр бодит туршилт судалгаа явуулсан. Багш биет үзүүлэн дээр хүүхдүүдтэй хамтарч ажилласнаар сурагчтайгаа хамт хөгжих боломж байна гэсэн санаг дэвшүүлсэн. Манай сургуулийн хувьд 1300 гаруй оюутантай. 18-20 мэргэжлээр элсэлт авдаг. Үүнээс хамгийн эрэлттэй нь оёдол, компьютерийн мэргэжлүүд. Манай сургуулийг зорих багш нарт амьдрах нөхцөл их боломжийн. Бидэнд хотоос алслагдсан болохоор сургалт семинарт суухад жаахан бэрхшээл байсан. Харин сүүлийн жилүүдэд үүнийг онлайнаар шийддэг болсон. Тиймээс бид хотод болж буй сургалтуудыг цаг алдалгүй авч байна” гэсэн юм. Зүүнхараагийн МСҮТ-ийн багш Л.Нармандах “Манай сургуулийн хувьд 10 жилийн түүхтэй. 400 гаруй оюутантай. Манайх есдүгээр анги төгссөн болон насанд хүрсэн хүмүүсийг элсүүлдэг. Хөдөө аж ахуйг жишиг сургууль болох зорилт тавьж байна. Багш нарын ихэнх нь залуу боловсон хүчин. Орон нутгаас багш нар ирэхэд амьдрах бүхий л болоцоогоор хангадаг” гэсэн юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.29 № 65 (6032)
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

4 цаг 56 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

6 цаг 35 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

10 цаг 54 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

10 цаг 59 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

11 цаг 8 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

11 цаг 13 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

11 цаг 25 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

11 цаг 27 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

11 цаг 48 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

11 цаг 50 мин