Барак Обама: В.Путин өнгөрснийг биш ирээдүйг харвал зүгээрсэн

2013-08-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БАРС

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ирэх сард ОХУ-ны Ерөнхийлөгч Владимир Путинтэй Москвад хийхээр төлөвлөсөн уулзалтаас татгалзсан шалтгаанаа Цагаан ордонд хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр тайлбарлажээ.

Тэрээр хэдийгээр В.Путинд хувь хүнийх нь хувьд муу ханддаггүй ч Д.Медведевийг ОХУ-ын Ерөнхийлөгч байх үеэр хоёр орон илүү найрсаг харилцаатай байсан гэж үздэг аж. Барак Обамагийн үзэж буйгаар ийм нөхцөлд Вашингтон Москватай идэвхтэй харилцахаа түр завсарлах нь зүйтэй юм байна.

Хоёр орны харилцаанд сэв гарахад мэдээж хэрэг АНУ-ын ТТГ-ын нууцыг задалсан Э.Сноуденд ОХУ орогнол олгосон явдал хамгийн их нөлөөлсөн. Үүнийг Барак Обама үгүйсгээгүй бөгөөд Москва ийм шийдвэр гаргасанд харамсч буйгаа ч дахин илэрхийлсэн юм.

Гэвч хоёр орны харилцаа дахин хүйтрэх болсонд зөвхөн Э.Сноудений асуудал нөлөөлөөгүй гэнэ. Үүнээс гадна пуужингаас хамгаалах системийн талаархи яриа хэлэлцээ гацаанд орсон, ОХУ-д хүний эрхийг зөрчих асуудал буурахгүй байгаа зэрэг өөр олон хүчин зүйл нөлөөлснийг АНУ-ын Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгдсэн байна.

Тэрээр, “Э.Сноудентэй холбоотой дуулиан нь хоёр орны хооронд олон асуудлаар санал зөрөлдөөний хамгийн сүүлийн тод жишээ. Урьд нь Сири дахь нөхцөл байдлын талаар, хүний эрхийн асуудлаар цөөнгүй санал зөрөлдсөн” гэжээ. Түүний үзэж буйгаар Кремльд В.Путин эргэн ирснээр ОХУ АНУ-ын эсрэг байр сууриа илүү ихээр илэрхийлэх болсон гэнэ.

Барак Обама цохон тэмдэглэхдээ, “В.Путин надтай уулзахдаа заримдаа арын ширээний ард суудаг залхсан сурагч шиг харагддаг. Хэдий тийм ч бид хоёрын уулзалт илэн далангуй, аливаа асуудлыг зөвшилцөн шийдэх эрмэлзэл дүүрэн болдог. Гэхдээ миний бодлоор В.Путин өнгөрсөн рүү бус ирээдүй рүү илүүтэй харж байвал зүгээрсэн. ОХУ урагшилж болох олон асуудлаар байрнаасаа хөдөлсөнгүй гэж надад бодогдох юм” гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч нэмж хэлэхдээ, “Би В.Путинтэй тийм ч яахаа алдсан муу харилцаатай биш. Бид хоёрын дунд бие биенээ үзэн ядах ямар ч хувийн шалтгаан үгүй” гэсэн байна.

Барак Обама АНУ хэсэг хугацаанд завсарлага аван ОХУ-ыг ямар зүг чигт явж буйг шинэ өнцгөөс харан аль аль талдаа ашигтай харилцааг хэрхэн өрнүүлэх тал дээр бодлогодоо засвар хийх шаардлагатайг ч дурдсан юм. Хоёр орны хооронд зөрчил их хэдий ч Барак Обама АНУ-ын баг Сочийн өвлийн олимпод баг тамирчдаа илгээх нь зүйтэй гэж үздэгээ ч мөн илэрхийлжээ.

Барак Обамаг ийн хэвлэлийн бага хурал хийж байх үед АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Батлан хамгаалахын сайд Чак Хейгел ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров, Батлан хамгаалахын сайд С.Шойгу нартай таван цагийн турш хэлэлцээ хийсэн юм. Хэлэлцээний гол сэдэв нь Сирийн иргэний дайн байжээ.

Талууд Сирийн Ерөнхийлөгч Б.Асадын төлөөлөгчдийг сөрөг хүчний төлөөлөгчидтэй хэлэлцээний ширээний ард суулгах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн юм. Энэ бүхнээс харахад АНУ, ОХУ-ын харилцаа хэдий хүйтэрсэн ч арай ч “мөстөөгүй” гэдэг нь харагдаж байна.

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

6 цаг 10 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

6 цаг 15 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

7 цаг 24 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

8 цаг 58 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

11 цаг 54 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

16 цаг 42 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

16 цаг 42 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Өчигдөр 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Өчигдөр 11 цаг 40 мин