Э.Сноуден нууц баримтыг “The guardian”-ы сэтгүүлчид өгчээ

2013-08-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

Их Британийн “The Guardian” сонины сэтгүүлч Гленн Гринвальд “Миний гарт АНУ-ын Засгийн газрын 20 мянга орчим нууц баримт бичиг байна. Үүнийг Америкийн Үндэсний тагнуулын газрын экс ажилтан Эдвард Сноуден надад өгсөн” хэмээн мэдэгджээ. Бразилд амьдарч байгаа Гринвальд Бразилийн Сенатын олон улсын харилцаа эрхэлсэн комисс дээр энэ мэдэгдлийг хийсэн ч нууц материал нь юуны тухай болохыг задалсангүй.

АНУ-ын Үндэсний тагнуулын газрын үйл ажиллагааны талаарх Эдвард Сноудений задруулсан нууц сонин хэвлэлд гарсны дараа сэтгүүлч Г.Гринвальдийг дэлхий нийт мэдэх болсон юм. Гагцхүү “The Guardian” сонин АНУ-ын Засгийн газрын нууц баримт материалыг анх нийтэлж байсан билээ. Эдгээр нууц материалыг Сноуден дамжуулж өгсөн хэмээн Гриньвальд анх ам нээж байжээ.

Дамшрамд сонирхуулахад, эрх чөлөөтэй болж Москвагийн Шереметьево нисэх буудлыг орхисон Эдвард Сноуденд ОХУ-ын Холбооны зөвлөлөөс хамтран ажиллах санал иржээ. Орос иргэдийн хувийн мэдээлэл алдагдаж буй хэргийг мөрдөн шалгахад хамтран ажиллаж болно гэсэн аж. Гэвч Сноуден үүнд ямар нэг хариу өгөөгүй байна. АНУ-ын Үндэсний тагнуулын газрын экс програмист Москвагийн нисэх буудлыг орхин гарсныхаа дараа “Түр боловч эрх чөлөөтэй болсонд баяртай байна. Надад ажлын болон гэрлэх санал тавьж байсан орос бүсгүйчүүдэд талархлаа. Гэвч би Америкт орхисон америк найз бүсгүйдээ хайртай. Тэр маань мөдхөн Орост орж бид уулзах болно” хэмээн ярьжээ. Сноудений эцэг Орост ирж хүүтэйгээ уулзахаар АНУ дахь ОХУ-ын Элчингээс виз авсан тухай мэдээлж байна. Мөдхөн найз бүсгүй нь Оросын виз хүсэх гэж байгааг эх сурвалжууд уламжиллаа. Аль улс руу зорчих нь хүний эрх тул АНУ-ын эрх баригчид Сноудений найз бүсгүйд хориг тавих эрхгүй ажээ.

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

6 цаг 15 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

6 цаг 20 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

7 цаг 29 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

9 цаг 3 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

11 цаг 59 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

16 цаг 47 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

16 цаг 47 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Өчигдөр 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Өчигдөр 11 цаг 40 мин