Ираны шинэ ерөнхийлөгч ажилдаа орлоо

2013-08-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БАРС

Ираны Ерөнхийлөгчийн сонгуулиар 50.6 хувийн саналаар ялалт байгуулсан Хасан Рухани үүрэгт ажлаа албан ёсоор гүйцэтгэж эхэлжээ. Хаалттай болсон ёслолд Ираны Ерөнхийлөгчөөр хоёр дараалан сонгогдож байсан Махмуд Ахмадинежад  зэрэг тус улсын нөлөө бүхий улстөрчид оролцжээ.

Ёслолын төгсгөлд Ираны аятолла Али Хаменеи түүнд Ерөнхийлөгчийн ажлыг гүйцэтгэх тухай зарлигийг гардуулж, улмаар тус улсын төрийн дуулал эгшиглэж, Коран судрын уншлага болсон байна.

Хасан Руханиг либерал улстөрч гэж үздэг ч тэрээр хуучинсаг үзэлтнүүдтэй хэл амаа ололцохдоо гаргууд гэгддэг нэгэн. Сонгуульд түүнийг ийм итгэл төгс ялалт байгуулна гэж тооцсон хүн маш цөөн байжээ. Ихэнх ажиглагчид түүнийг бус илүү консерватив нэр дэвшигчдийн нэг нь Ерөнхийлөгч болно гэж таамаглаж байсан гэх.

Тэрээр Интернэт рүү нэвтрэх хязгаарлалтыг цуцлах, хуулийг либералцлах, Ираны амьдралд гүйцэтгэх лалын шашны зүтгэлтнүүдийн үүргийг хязгаарлахын төлөө зүтгэсээр ирсэн аж.

Харин хэд хоногийн өмнө Ираны нийслэл Тегеранд Иерусалимын өдрийг тэмдэглэх үеэр Хасан Рухани “Лалын ертөнцийн олон арван жилийн турш эдгэхгүй байгаа гүн шарх бол Израилийн сионист дэглэм. Энэ шархыг бүрэн эдгээх цаг нь болсон” гэж мэдэгдсэн тухай Ираны болон бусад орны нэлээд хэдэн хэвлэл мэдээллийн агенлаг мэдээлсэн билээ.

Мэдээж ийм мэдэгдэл хийсэнд  Израилийн талыг гайхшралд оруулсан юм. Израиль Хасан Руханиг Махмуд Ахмадинежадын Израилийг үзэн ядах бодлогын залгамжлагч гэж хүртэл хариу мэдэгдэд хийжээ.

Гэвч Ираны албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүний хэлсэн үгийг буруугаар орчуулсан гээд залруулга хийсэн юм. Залруулгад бичсэнээр бол Хасан Рухани, “Ариун Палестин, Иерусалимыг эзлэн түрэмгийлсэн явдал лалын ертөнцийн биед олон жилийн турш эдгээгүй шарх хэвээр байна” гэж хэлсэн аж. Өөрөөр хэлбэл Израилийн дайрч доромжилсон нэг ч үг цухуйлгаагүй болох нь.

Уг нь үүнээс өмнө тэрээр Махмуд Ахмадинежадын засаглалын үед Ираны олон улсын хамтын нийгэмлэгтэй харилцах явдалд гарсан ан цавыг арилгана гэж нэг бус удаа мэдэгдэж байсан билээ. Чухам үүний учир тэрээр бүх өрсөлдөгчөөсөө хол тасран сонгуулийн эхний шатанд л ялалт байгуулсан гэж шинжээчид үзэж байна.

Учир нь Ираны иргэд бүслэгдсэн цайз шиг улсад амьдарч залхжээ. Нөгөөтэйгүүр өмнөх, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа эрх баригчид санал тоолох явцад луйвар гарсан гээд ард түмэн босч үймээн болж байсан юм. Түүх дахин давтагдахаас эрх баригчид эмээсэн үү, санал тоолох явдлыг элдэв луйваргүйгээр сайн зохион байгуулсан гэх. Гуравдугаарт, Ираны улс төрийн либерал жигүүрийн хоёр нэр дэвшигчийг элдэв өө илрүүлэн сонгуульд оролцуулаагүй бол өөр хоёр либерал улстөрч Хасан Руханиг дэмжин нэрээ татаж авсан ажээ.

Ираны ард түмэн шинэ Ерөнхийлөгчөөсөө хурдан бөгөөд гүнзгий шинэчлэл хийхийг хүлээж буй. Махмуд Ахмадинежадын Ерөнхийлөгчийн сэнтийд заларсан найман жилийн дотор тус улс дэлхий нийтэд заналхийлсэн дайснуудын тоонд орсонд жирийн иргэд нь туйлын дургүй байгаа юм. Иран улс цөмийн зэвсэгтэй болох хөтөлбөр хэрэгжүүлж эхлэхэд  АНУ, Европ болон бусад орон эдийн засгийн хориг арга хэмжээ авах болсон билээ.

Ингэснээр тус улсын эдийн засаг богино хугацаанд шалдаа буутлаа доройтож, инфляц гаарч, ард түмний амьжиргааны төвшин тогтмол буурах болжээ. Хэрэв шинэ Ерөнхийлөгч цөмийн хөтөлбөрөө зогсоовол өрнөдийн ертөнцтэй хэвийн харилцаатай болж, эдийн засгаа амжилттай сэргээх боломж нээгдэх нь тодорхой юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама шинэчлэгч Ерөнхийлөгчтэй болсон Ираны ард түмний зоригийг үнэлэн баяр хүргэсэн бөгөөд Хасан Руханитай ямар ч асууд­лаар шууд харилцан ажил­лахад бэлэн гэдгээ улам­жилжээ. Ер нь бу­сад ертөнц Хасан Руханиг ямар алхам хий­хээс хамааран Иран­тай харилцаагаа хэр­хэн хөгжүүлэхээ тодорхойлохоор хүлээл­тийн байдалтай байна гэж дүгнэж болохоор байна.

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

6 цаг 8 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

6 цаг 13 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

7 цаг 22 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

8 цаг 56 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

11 цаг 52 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

16 цаг 40 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

16 цаг 40 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Өчигдөр 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Өчигдөр 11 цаг 40 мин