Холливудын жүжигчинтэй монгол кино

2019-03-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА “Камерын ард” булангаараа энэ удаа дэлхийд Монголын нэрийг тамгалж буй “Чингисийн хүүхдүүд” киноны зураг авалтын ард юу болсон тухай мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.
“Чингисийн хүүхдүүд” киноны зураг авалтыг Архангай аймгийн Цэнхэр суманд хийсэн юм. Кинонд унаач хүүхдүүдийн тухай өгүүлэх бөгөөд гол дүр бүтээсэн гурван хүү жирийн малчдын хүүхдүүд ажээ.
 
Тус бүтээл нь одоогоор хамгийн өндөр төсвөөр боссон монгол киногоор тодроод байгаа юм. Монгол, гадаадын 23 компанийн тусламж, дэмжлэгтэйгээр бүтжээ.
 
“Чингисийн хүүхдүүд” киноны ерөнхий найруулагчаар “Монгол фильм”-ийн найруулагч Д.Золбаяр ажилласан юм. Харин Америк, Францын найруулагчид зөвлөхөөр ажиллажээ. Киноны нээлтээр зөвлөхүүд ирж Д.Золбаяр найруулагчид тусгайлан баяр хүргэсэн аж.
[embed]https://www.youtube.com/watch?v=eExtPNSAlGs[/embed]
Киноны эмэгтэй туслах дүрд Холливудын залуу жүжигчин Бритни Бэлт тоглосон юм. Тэрээр 2014 онд зураглаач Д.Ангарагтай Рикардо хэмээх дууны найруулагчаар дамжуулан танилцаж, найзууд болжээ. Бритни Монголд 21 хонож, манай уран бүтээлчидтэй танилцсан байна.
 
Тэрээр өмнө нь Монголын тухай ямар ч мэдлэггүй байжээ. Харин зураг авалтад орохын өмнө манай улсын түүх, соёлын тухай бичсэн ном, сэтгүүлийг уншиж, эрийн гурван наадам, хурдан морины тухай мэдлэгтэй болжээ. Тэрээр зураг авалтын турш монгол гэрт амьдарч, гол дүрийн гурван хүүтэй найзууд болсон гэнэ. Хөвгүүд түүнийг Сара гэж дууддаг байжээ.
 
Холливудын жүжигчин бүсгүй Монголд ирснээр гал түлж, сүүтэй цай чанаж үзжээ. Түүний чанасан цайг кино багийнхан амтархан уусанд сэтгэл хангалуун байснаа найруулагчдаа ярьсан байна.
 
Бритни Бэлт долоо хоногийн хугацаанд морь унаж сурчээ. Үүнээс гадна түүнд монгол дээл их таалагдсан гэнэ. Зураг авалтын турш монгол дээлтэй байсан бүсгүй нутаг буцахдаа монгол хийцтэй орчин үеийн дээл хэд хэдийг урлуулж авчээ.
 
“Чингисийн хүүхдүүд” кино одоогоор дэлхийн 10 гаруй наадамд өрсөлдөх эрх аваад байгаа юм. Энэ амжилтаараа ч Монголын кино урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээгээд байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
“Цагаан алт” хөдөлгөөн мал аж ахуйн хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарт сүүлийн 30 гаруй жилд байгаагүй дэмжлэг үзүүлнэ

“Цагаан алт” хөдөлгөөн мал аж ахуйн хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарт сүүлийн 30 гаруй жилд байгаагүй дэмжлэг үзүүлнэ

13 цаг 27 мин
Үндэсний их баяр наадмыг Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулна

Үндэсний их баяр наадмыг Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулна

13 цаг 29 мин
Э.Бат-Үүл VS Ж.Батзандан

Э.Бат-Үүл VS Ж.Батзандан

13 цаг 43 мин
ШҮҮХ: "MCS" группийн хэлтсийн дарга З.Төрмандахыг хэргийн ул мөрөө устгаж болзошгүй тул цагдан хорьсон

ШҮҮХ: MCS группийн хэлтсийн дарга З.Төрмандахыг яллагдагчаар татаж, хэргийн ул мөрөө устгаж болзошгүй тул цагдан хорьсон

13 цаг 52 мин
Л.Оюун-Эрдэнэ: Бид "Зоригтойгоор өөрчлөх үү, хувьсгал хийх үү" гэдэг хоёр сонголттой туллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл,  Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар мэдээлэл хийлээ.

21 цаг 24 мин
“Шинэ Хархорум” хотын ирээдүй 

Чингис хааны зарлигаар эхлүүлсэн эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах ажлыг Ерөнхийлөгч У.Хүр

21 цаг 24 мин
Р.Болд: Д.Трамп Жеймс Монрогийн бодлогоор эргэн ирж байна

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

21 цаг 24 мин
Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийн цагийг өглөөний 09:00 болгож сунгахаар болжээ

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийн цагийг өглөөний 09:00 болгож сунгахаар болжээ

Уржигдар 15 цаг 44 мин
О.Алтангэрэл: "MCS" группын ажилтныг баривчилсан асуудал манай ажлын хэсгийн үйл ажиллагаатай ямар ч хамааралгүй

О.Алтангэрэл: "MCS" группын ажилтныг баривчилсан асуудал манай ажлын хэсгийн үйл ажиллагаатай ямар ч хамааралгүй

Уржигдар 15 цаг 41 мин
"1072 хувьцааны ногдол ашгийг улирал тутамд олгоно"

"1072 хувьцааны ногдол ашгийг улирал тутамд олгоно"

Уржигдар 15 цаг 30 мин