Мадуро ядуурлын эсрэг тэмцэлд ялагдал хүлээлээ

2013-07-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

Николас Мадуро Вене­суэлийн Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойшхи эхний 100 хоногт гадаадад хийсэн айлчлалынхаа тоогоор рекорд тогтоов. Тэрээр энэ үзүүлэлтээр өнөөдөр 59 нас сүүдэрт хүрэх байсан Уго Чавесийг ч хол орхижээ. Үргэлж л нэг газраас нөгөө рүү шилжиж явдаг Мадурогийн Ерөнхийлөгч болсны 100 өдрийн ой улс орон дахь хангалт, нийлүүлэлтийн гүнзгийн хямралтай хоршиж байна. Николас Мадуро анхнаасаа хууль ёсны бус хэмээн шүүмжлэлд өртөн өртөн засаг барьсан. Сонгуульд бөөн будлиан зөрчил үүссэн тухай яригдаж, дараа нь дөнгөж 1.49 хувийн илүүгээр өрсөлдөгчөө давамгайлан гарч ирсэн тэрбээр улс төрийн өрсөлдөгч Энрике Каприлесийг намнах, дарж авах талд түлхүү ажиллажээ. Эдүгээ “Халтар царайт”-ын нутгийн эдийн засаг сүйрч, үймэх болсон нь түүний Засгийн газрыг сандаргаж буй хамгийн том сүүдэр болоод байна.

Хангалт, нийлүүлэлт доголдон, гүнзгий хямарч, инфляц тэнгэрт хадаж байхад Мадуро тоосон ч юмгүй, солиорсон мэт гадаадад аялсаар. Сөрөг хүчний депутат Карлос Ерөнхийлөгчийн хийсэн айлчлалын талаарх тооцоог гаргажээ. Мадуро эрх мэдлийн эхний зуун өдрийнхээ гуравны хоёрыг өөр тийш аялж өнгөрөөсөн байна. “Тэр 100 өдрийн дотор 16 оронд айлчилж, аялахдаа 100 сая гаруй боливар (11.3 сая евро) зарцуулсан байна” хэмээн Карлос өгүүлэв.

Н.Мадурогийн гадаадад аялсан мөнгө Эрүүл мэндийн яамнаас эм бэлдмэл, мэс засалд олгодог төсвөөс даруй гурав дахин их байгаа нь ихээхэн шуугиан дэгдээж байна. Зөвхөн хоол унданд зарцуулсан мөнгө нь нэг эмнэлгийн жилийн төсвөөс 58 дахин их гарчээ. Сөрөг хүчний депутатын хийсэн тооцоог харсан венесуэль иргэд гайхан балмагдаж “Бид чинь хэнийг сонгочихсон юм бэ” хэмээн халаглаж сууна. “Мадуро дараагийн сонгуульд ялалт байгуулж чадахгүй нь бараг тодорхой боллоо доо” гэж хэлэх иргэд ч байна.

У.Чавесийн худал­дан авч байсан Ерөнхий­лөгчийн онгоцоор нисэх­гүй, зардлаа хэмнэнэ гэж ярьдаг Мадуро Кубын Aviacion Cubana-гийн он­гоцыг гадаад аялалдаа их ашигладаг. Ингэхдээ бөөн бие хамгаалагч, туслах, зөвлөх болон ач, зээгээ хүртэл багтаасан нүсэр бүрэлдэхүүнтэй явдаг. Мэдээж Кубын авиа компанийн хөлгийг ашигласны хөлсийг өгч байгаа. Мадуро ийнхүү Кубын талыг мөнгөөр угжиж байдаг аж. Тэрээр өнгөрсөн долоо хоногт Гаванад очиж Фидель тэргүүтэй хувьсгалчид Монкада хуаранг дайран эзэлсний 60 жилийн ойн баярт оролцож, Хувьсгалын талбай дээр болсон цуглаан дээр үг хэлжээ. “Каракас ариун цэврийн цаас ч үгүй гачланд орчихоод байхад тэр Кубын хувьсгалын ойд оролцохоор явж байдаг нь ямар учиртай юм бэ” хэмээн сөрөг хүчнийхэн асууж байна.

Венесуэльд хоол хүнс болон нэн тэргүүний хэрэгцээт барааны хан­галт, нийлүүлэлт 30 хувиар буураад байгаа аж. Гадаадаас импортолсон бараа бүтээгдэхүүн Каракас хотод төвлөрөн овоорч, муж, орон нутаг руу түгээх ажил доголджээ. Хөдөөнийхэн байгаа зүйлээрээ аргацаагаад явахаас өөр аргагүй болж байна. Хэрэгцээт барааг картаар олгох тухай яригдаж байгаа ч урагш муутай байгаа аж. Супермаркетуудад “00”-ийн цаас болон бусад ховор хүнс, бараа авах гэсэн хүмүүс дугаарлан “дайн” болж байна. 

Нийгмийн дунд, доод давхаргын иргэдийг илүүтэй харж үздэг бод­логоороо алдаршсан Уго Чавесийн Засгийн газрыг залгамжлан гарч ирсэн Николас Мадуро ядуурлыг бууруулах биш, бүр гааруулж орхижээ. Мадуро ядуурлын эсрэг тулаанд “далан таваар бууж өгч” улс орноо авч явах чадваргүйгээ харууллаа хэмээн сөрөг хүчнийхэн үзэж байна.

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

6 цаг 13 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

6 цаг 18 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

7 цаг 27 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

9 цаг 1 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

11 цаг 57 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

16 цаг 45 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

16 цаг 45 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Өчигдөр 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Өчигдөр 11 цаг 40 мин