Аугаа Курдистаныг байгуулах боломжийг хайж байна

2013-07-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

Дөрвөн орны курд үндэстнүүдийн 39 намын төлөөлөгчид Иракийн хойд нутагт чуулж тусгаар улсаа байгуулах мөрөөдлөө дахин хэлэлцэж байна. Хэд хоногийн өмнө энэ хурлыг угтаж Туркийн Диярбакир хотноо курд үндэстний томоохон жагсаал болсон  юм. Их хурлыг Иракийн хойд нутаг дахь курдуудын лидер Масуд Барзани тэргүүлж байна.

Турк, Ирак, Сири, Иран дахь курдуудын 39 намын элч төлөөлөгчид Курдистан улсыг байгуулах эртний хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийн талаар ярилцаж байгаа аж. Иракийн Курдистаны нийслэл гэгддэг Эрбил хотод болж буй хурлаас Аугаа Курдистан улсыг байгуулах нь зөв гэсэн тунхаг бичгийг батлан гаргажээ. Харин хэзээ энэ аугаа улс гүрнийг байгуулахыг зааж өгсөнгүй. Арабын ертөнцөд өрнөсөн Арабын хаврын дуулиан, үймээнийг ашиглан тусгаар улсаа байгуулах үйл хэргээ эхлүүлэх ёстой гэдэг дээр оролцогчид  санал нэгдсэн байна.

Улс төрийн талаас нь үзвэл, курдууд өнөөдөр түүхэндээ байгаагүй ашигтай давуу талыг олж аваад байгаа билээ. Ирак дахь Курдистаны автономит бүс нутгийн эдийн засаг нефть, байгалийн баялгийнхаа ачаар цэцэглэн хөгжиж, Иракийн бусад нутгийг бодвол үндэстэн, шашин хоорондын мөргөлдөөнийг тогтоон барьж чадсан юм. Иргэний дайны хөлд нэрвэгдсэн Сири улсад үндэстний цөөнх болсон курдууд анх удаа толгойгоо өндийлгөж, автономит эрхийн зах зухаас атгаж аваад байна. Тур­кийн курдууд олон арав­ны турш нээлттэй тэм­­цэл явуулсны эцэст за­рим эрх чөлөөгөө хү­лээн зөвшөөрүүлэхээр Ан­ка­ратай хэлэлцээ хийж бай­гаа юм. Гагцхүү Иранд л курдуудын хувь заяа “хувилбаргүй” харагдаж байгаа аж.

Түүхийн хувьд, ко­лонч­логч хүчирхэг гүр­нүүд геополитикийн ашиг сонирхлын үүднээс хил хязгаарыг хуваасан тул ийнхүү золгүй хувь заяа­тай учирсан хэмээн кур­дууд үздэг. Гэвч курд үндэстэн дотроо хага­ралдан бужигнаж бай­с­ан нь хувь заяанд нь муугаар нөлөөлжээ. Либерал, марксист, шашныг үл тоомсорлогч, лал, шууд терроризмийг сонгосон улс төрийн хүчин гээд курдууд дотор байхгүй бүлэг, нэгдэл гэж алга. Гадаад, дотоодын нөлөө, хуваагдал, бутрал, үл ойл­голц­лын улмаас Кур­дистан улсыг байгуулах хүсэл зориг бүтэшгүй мөрөөдөл болон хувирах шахсан үе бий билээ.

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

6 цаг 1 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

6 цаг 6 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

7 цаг 15 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

8 цаг 49 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

11 цаг 45 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

16 цаг 33 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

16 цаг 33 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Өчигдөр 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Өчигдөр 11 цаг 40 мин