Кэмбрижийн гүнж Кейт хаан ширээ залгамжлах хүү төрүүллээ

2013-07-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

Британийн хаан ширээг залгамжлагч, Кэмбрижийн гүн, ханхүү Уильямын гэргийн Кейт Мидллтон уржигдар Лондоны Сейнт Мэри эмнэлэгт амаржиж хүү төрүүлжээ. Кейт орон нутгийн цагаар 16.24-т амаржиж 3.7 кг жинтэй хүүтэй болов. Эх, хүүхдийн бие сайн байгаа бөгөөд эхний өдрийг эмнэлгийн хяналтад өнгөрөөж байна. “Бид хамгаас илүү баяртай байна” хэмээн ханхүү Уильям мэдэгджээ.

Хаан ширээ залгамжлах ханхүү мэндэллээ гэсэн албан ёсны зарлалыг Лондон дахь Букингамын ордны гадаа уламжлал ёсоор жаазанд хийж хүндэтгэлийн индэр дээр тавьж олон нийтэд үзүүлсэн байна. Кейтийг амаржих үед ханхүү Уильям хажууд нь байжээ. Хатан хаан II Элизабет, Эдинбургийн гүн Филипп, Уэльсийн хунтайж Чарльз нар хаан угсааны хүү төрсөн мэдээг баяртайгаар хүлээн авлаа хэмээн Кенсингтоны ордны мэдэгдэлд онцоллоо. Шинэ ханхүү мэндэлсэн мэдээг олон мянган британи иргэд хуваалцаж, Сейнт Мэри эмнэлэг болон Букингамын ордны гадаа цугларчээ. Кэмбрижийн гүнж амаржих гэж байна гэж хоёр долоо хоног хүлээлгэсэн юм. Ямар сайндаа хүлээж тэвчээр алдарсан хатан хаан “Намайг амрахаас өмнө төрчихвөл зүгээр байна” гэж хэлж байхав.

Кейт, Уильям нар эцсийн мөч хүртэл хүүхдийнхээ хүйсийг нууцалж байсан нь янз бүрийн таавар, цуу яриа дэгдэхэд хүргэсэн юм. Тэр бүү хэл бооцоо тавьдаг компаниуд хүү юу, охин уу хэмээн мөнгө хүүлж байсан билээ. Тэд хүүдээ ямар нэр хайрлах талаар ид шуугиж байна. Охин төрвөл Александра, Исабель, Шарлотт, Диана, Викториа зэрэг нэр өгнө хэмээн таамаглаж байв. Хүү төрсөн тул одоо Жорж, Жеймс зэрэг нэр өгнө, өгчихсөн хэмээн цуурцгаах болов.

Кэмбрижийн гүнж уржигдар өглөө Сейнт Мэри эмнэлэгт нөхөр Уильям, ээж Кэрол Мидллтоны, дүү Пиппагийн хамт очжээ. Эмнэлэгт арваад цаг байсны эцэст амаржсан аж.

Кейтийг амаржихад хатан хааны хувийн эмэгтэйчүүдийн эмч Маркус Сэтчелл, гүнжийн эмч Алан Фартинг нар байлцжээ. Шинэ ханхүү мэндэлсний дараа ханхүү Уильям хатан хаан Элизабет руу утасдаж дуулгасан бөгөөд үүний дараа шинэ хаан угсаатан мэндэлсэн мэдээг хатан хааны ордны гадаа хүндэт индэрт байрлуулан олонд үзүүлсэн юм. Хатан хаан ямар ч байсан ирэх баасан гаригт амралтаа авч Шотландын Балморал дахь ордондоо очно хэмээн мэдэгдэж байв. Ач хүү, ач охины аль нь ч байсан яахав хэмээн хатан хаан хэлж байлаа.

2013 онд Их Брита­нийн парламент хаан ши­рээг залгамжлах хуульд өөрчлөлт оруулсан билээ. Зөвхөн агь, ханхүү нар хаан ширээг залгамжлана, хааны эхний хүүхэд охин, дараагийн хүүхэд нь хүү бол хаан ширээ эгчийг нь алгасч дүүд нь очно гэсэн 300 жилийн настай хуулийг өөрчилж, хаан ширээг залгамжлахад хүйсээр нь ялгаварлахгүй хэмээн зааж өгсөн юм. Ийнхүү Кейт, Уильям нарын эхний хүүхэд нь охин байсан бол Британи улс хэзээ нэгэн цагт дахин хатан хаантай болох нөхцөл бүрдээд байлаа. Их Британийн хатан хаан ньCommonwealth буюу Британийн экс колони улсуудын нийгэмлэгийн 15 улсын төрийн тэргүүн нь байдаг ажээ.

 

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

3 цаг 54 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

4 цаг 14 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

4 цаг 18 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

4 цаг 21 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

4 цаг 24 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

4 цаг 27 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

5 цаг 30 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

15 цаг 39 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

15 цаг 39 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

15 цаг 39 мин