Сесиле Кайенге: Надаар далимдуулж улс орныг доромжиллоо

2013-07-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

Италийн Сенатын дэд Ерөнхийлөгч Роберто Калдероли африк гаралтай Нийгмийн сайд, хатагтай Сесиле Кайенгег орангутан сармагчинтай зүйрлэн мэдэгдэл хийж шуугиан тарьсан билээ. Калдероли уучлал гуйсан ч Ерөнхий сайд Энрико Леттагийн шаардаж байсанчлан албан тушаалаасаа огцорсонгүй. Конгын ардчилсан бүгд найрамдах улсаас гаралтай Италийн Засгийн газрын анхны хар арьст эмэгтэй сайд Сесиле Кайенге “АВС” сонинд ярилцлага өгчээ. Тэрээр Калдеролигийн зүйрлэлийг эмзэглэн хүлээж аваагүй ч Итали улс арьс өнгөөр ялгаварлах үзэлд цэг тавих ёстой хэмээн хэлж байна.

-Таныг сармагчинтай зүйрлэсэн доромжлолыг та хувь хүн рүү бус, улс орон даяар чиглэсэн доромжлол гэж үзсэн..?

-Үнэндээ, хувь хүн рүү чиглэсэн гэж үзэхгүй байна. Надаар далимдуулж улс орныг доромжилсон явдал гэж үзэж байна.

-Италид арьс өнгөөр ялгаварлах үзэл байсаар байна уу?

-Мэдлэг, мэдээлэл дутуу байна. Цагаачлалын асуудал нь юу юм бэ гэдгийг мэдэхгүй байна. Сэтгэлгээг өөрчлөх цаг болсон. Соёл уламжлал нийлэхээрээ баяждаг. Өөр гарал угсаа, уламжлалтай ч хүчээ нэгтгэж амжилтад хүрч болно. Сөргөлдөөд байвал муу л юм болно.

-Таныг зарим хүмүүс доромжилж, гутаадаг ч бусдаас авч буй хайр хүндэтгэл нь хавьгүй илүү биз?

-Намайг хаана ч очсон хөгшин, залуу хүмүүс ихэд хүндэтгэлтэй угтаж авдаг. Тэд надад сайн сайхныг хүсч, биед минь хүрч, зургаа хамт авахуулахыг хүсдэг. Харин доромжилсон, арьс өнгөөр ялгаварласан үг, хандлага нь цуурай ихтэй байх юм. Гэвч эцэст нь надад дэмжлэг үзүүлж, хайрлаж энэрч байгаа хүмүүсийн дүр зураг үлдээсэй гэж хүсч байна.

-Танд бараг өдөр бүр ирж байгаа доромжлол, довтолгоог сөрөх хүч хаанаас гарч байна вэ?

-Энэ нь хүн бүр амьдралдаа туулдаг хувь заяа, төөргийн асуудал юм. Миний туулсан зам амар байгаагүй. Багадаа туулж өнгөрүүлсэн хэцүү амьдрал, дараа нь Италид ирээд нийгэмших, ажиллах, сурах, дасах зохицох гээд олон бэрхшээлийг давж ард нь гарлаа. Миний алхам бүр бэрхшээлтэй тулгарч байсан. Энэ хугацаанд юу нь чухал, юу нь муу, ямар хүмүүс сайн, ямар нь хүчирхийллийн бус аргаар тэмцэж чаддаг гэдгийг мэдэж авах нь чухал. Арьс өнгөөр ялгаварлах доромжлолыг тэвчих хат суулгүй яахав.

-“Хойд лиг” нам болон хэт барууны бүлгүүдээс ирж буй дайралт, доромжлол ямар шалтгаантай юм бол?

-Тэд эхлээд эмэгтэйчүүд рүү дайрдаг. Дараа нь өөр соёл, иргэншил рүү довтолно. Хар арьс анхаарал татдаг биз. Итали улс олон талт соёлыг хүлээн зөвшөөрч, өөрчлөгдсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү. “Хойд лиг” намын зүгээс ирж буй довтолгоо нь улс төрийн шалтгаантай. Тэд намайг хэвлэлээр, олон нийтийн өмнө ил доромжилж байна. Өөрөөр хэлбэл, нүдэнд харагдаж байгаа үйлдлүүд. Интернэтээр намайг ална гэсэн заналхийлэл хэд хэдэн удаа ирсэн. Одоо миний цахим шууданг тусгай хүчнийхэн хянадаг болсон. Мөн байнгын бие хамгаалагчтай явахаас өөр аргагүй болж байна. Гэвч хайр энэрэл, эв нэгдлээ илэрхийлдэг хүмүүс их байх юм даа.

 

Сесиле Кайенге 48 жилийн өмнө Конгын ардчилсан бүгд найрамдах улсад мэндэлжээ.

Тэрээр 38 ах, дүүтэй. Эцэг нь дөрвөн эхнэртэй омгийн ахлагч хүн байжээ. Төрснөөсөө хойш олон бэрхшээл, зовлонг туулж ирсэн Сесиле 18 насандаа Италид суралцах тэтгэлэг авчээ.

Рома, Модена хотод нүдний эмч мэргэжлээр суралцаж төгсөөд 1995 онд Калабриа мужийн уугуул, инженер Доменикотой гэрлэсэн байна. Тэд хоёр охинтой. Ардчилсан намын гишүүн Сесиле Кайенге 2013 оны хоёрдугаар сард парламентад сонгогджээ. Энрико Летта Ерөнхий сайд болоод түүнийг Нийгмийн сайдаар томилсон юм. Тэр цагаас хойш хар арьст сайд расист довтолгоонд нэг бус удаа өртөөд байна.

 

 

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

5 цаг 40 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

5 цаг 45 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

6 цаг 54 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

8 цаг 28 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

11 цаг 24 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

16 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

16 цаг 12 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Өчигдөр 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Өчигдөр 11 цаг 40 мин