Ч.ГАНТУЛГА
Монголын хөгжмийн ертөнцөд өөрийн орон зайг бий болгосон “Увертюра” хамтлаг 10 нас хүрлээ. Тэд төрсөн өдрийн баяраа энэ сарын 8-нд сонсогчидтойгоо хамт тэмдэглэхээр төлөвлөжээ. “Увертюра” хамтлагийн хувьд поп опера чиглэлээр уран бүтээл хийдэг цөөхөн хамтлагийн нэг юм. Тэд энэ хугацаанд “Тэнгэр ээж минь өршөө", "Жамаас", "Тэмээн сүргийн говь", "Тэнгэрийн хүү" жүжгийн дуу, "Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ", "Халуун элгэн нутаг" зэрэг олон сайхан уран бүтээлүүдийг Монголын ард түмэндээ хүргэсэн билээ.
Эх сурвалж: www.polit.mn