Ч.ГАНТУЛГА
Өнгөрсөн онд болсон Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн 62 кг-ийн жинд алтан медаль хүртсэн П.Орхон наадмын дараа медалиа хураалгасан. Учир нь түүний шинжилгээнээс “stanozolol” хэмээх хориотой бодис хэрэглэсэн нь илэрсэн. П.Орхон болон дасгалжуулагч нь хориотой бодис хэрэглээгүй гэж удаа дараа мэдэгдсэн боловч Дэлхийн бөхийн холбооноос түүний барилдах эрхийг дөрвөн жилээр буюу 2022 оныг хүртэл хасах шийдвэр гаргажээ. Мөн Монголын чөлөөт бөхийн холбоонд мөнгөн торгууль тавьсан байна.
Эх сурвалж: www.polit.mn
П.Орхоны барилдах эрхийг дөрвөн жилээр хасчээ
2019-02-21
Нийтэлсэн: Админ
 1 мин