Ахуй засалч

2019-02-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН С.Арсланбаатар гуай 2011 онд харвалт өгч баруун гар, хөл нь саажсан бөгөөд ганцаараа алхаж, хоолоо ч идэж чаддаггүй байжээ. Тэрээр сүүлийн нэг жил зөвхөн ахуй заслын эмчилгээ хийлгэж байгаа. “Энэ эмчилгээнд идэвхтэй явснаар үр дүн нь мэдэгдэж байна. Япон охин надтай монголоор ярьж, олон дасгал хөдөлгөөн зааж өгсөн. Саажилтаас гарах ганцхан арга бол ахуй засал байна” гэсэн юм.  Ахуй засал гэдэг нь гарын үйл ажиллагааг сайжруулахаас гадна гэртээ ганцаараа байх үедээ аягаа угаах, ногоо арилгаж өөрөө хоолоо хийхэд сургадаг эмчилгээ ажээ. Энэ эмчилгээг ЖАЙКА байгууллагын сайн дурын ажилтан хийж буй аж. Японы ЖАЙКА олон улсын байгууллага Монголд сайн дурын гишүүнээ томилсны 28 дахь жилээ угтаж байна. 1992 онд анх залуу сайн дурын хоёр гишүүн ирж хоёр жилийн хугацаатай ажиллаж байсан бол өнөөдөр 700 гаруй япон ажилтан нийслэл болон орон нутагт ажиллажээ. Энэ оны хоёрдугаар сарын байдлаар эрүүл мэнд, сэргээн засах 11, цэцэрлэгийн болон бага, дунд, ахлах сургуулийн боловсрол 11, спорт биеийн тамирын боловсрол найм, япон хэлний боловсрол дөрөв, тусгай хэрэгцээт боловсрол гурав, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлд таван сайн дурын ажилтан Монголд ажиллаж байна. Бид эрүүл мэнд, сэргээн засах чиглэлээр Японы ахуй засалч Нонами Рика Улсын II төв эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний тасагт хэрхэн ажиллаж байгаатай танилцлаа. Тэрээр ЖАЙКА-гийн сайн дурын ажилтан бөгөөд Монголд ирэхээсээ өмнө Японы эмнэлэгт ахуй засалчаар ажиллахаас гадна гэрээр нь очиж өвчтөнүүдэд эмчилгээ хийдэг байсан аж. Японд харвалтын дараах нөхөн сэргээх эмчилгээ шаардлагатай өвчтөнд сэргээн заслын эмч, хөдөлгөөн болон ахуй засалч, хэл засалч, сувилагч, протезийн мэргэжилтэн хамтарч тусламж, үйлчилгээг 180 хоног зарцуулдаг бол Монголд 10 хоног хэвтүүлэн эмчлээд гаргахад нь гайхаж байснаа ч нуусангүй. Учир нь тухайн өвчтөн өөрөө хувцсаа өмсдөг болохоос эхлээд хоолоо хийж чадах хүртэл нь эмчилсний дараа эмнэлгээс гаргадаг байна. Нонами Рика “Монголд эмнэлгээс гарсан хүн тав хоног нөхөн сэргээх эмчилгээг эмнэлэгт ирж хийлгэдэг. Харин манайд гэрээр нь очиж үйлчилдэг. Энэ хамгийн том ялгаа. Мөн байнга зөөх хүнгүй нь ирж чаддаггүй. Ахуй засалчийн хувьд өвчтөнд хийх эмчилгээ их байдаг. Өвчтөн цөөн хоног хэвтдэг болохоор эмчилгээгээ бүрэн хийхэд хүндрэлтэй байдаг. Одоо Монголын эмчилгээний урсгалыг ойлгосон. Монголд ахуй засалч мэргэжилтэн байддаггүй гэж сонссон учраас эмчилгээний хэрэглэгдэхүүн ч дутмаг байх гэсэн ойлголттой ирсэн. Гэхдээ ахуй засалчаар ажиллаж, суралцаж байгаа мэргэжилтэн цөөнгүй байсан. Тэдний арга барилыг хараад бага ч болтугай хөгжиж байна” гэсэн юм. Улсын II төв эмнэлэгт жилд давхардсан тоогоор 9000 гаруй хүн хөдөлгөөн, ахуй заслын эмчилгээ хийлгэдэг ажээ. Монгол Улсад хөдөлгөөн засалч мэргэжлээр 2011 онд анх төгсч байсан бол ахуй засалчаар өнгөрсөн оны зургадугаар сард анхны зургаан оюутан төгссөн байна. Цус харвалт болон зам тээврийн осол их байгаа энэ үед хөдөлгөөн, ахуй засалч хэрэгтэй байгааг илтгэж байгаа юм. Энэ талаар албаны хүмүүс ямар бодолтой явдаг талаар сонирхлоо.   Улсын II төв эмнэлгийн захирал Г.Баясгалан:

Хүмүүс сэргээн засах эмчилгээ гэхээр массаж, шарлага хийх мэтээр ойлгодог

  -Манай эмнэлэг Японы ЖАЙКА олон улсын байгууллагатай байнгын хамтын ажиллагаатай ажиллаж ирсэн. 1999-2000 онд Японы буцалтгүй тусламжаар манай эмнэлэгт тухайн үедээ Монголд байхгүй тоног төхөөрөмж бэлэглэснийг одоо ч гэсэн ашиглаж байна. Манай Сэргээн засах эмчилгээний тасагт ажиллаж байгаа Нонами Рика ЖАЙКА-гийн тав дахь сайн дурын ажилтан. Хүмүүс сэргээн засах эмчилгээ гэхээр массаж, шарлага хийх мэтээр ойлгодог. Нонами Рика өвчтөнтэй хэрхэн харьцахаас эхлээд олон талаар манай мэргэжилтнүүдэд үлгэр дууриал болж байна. Хүнийг эмчилж, сэргээн засах хүч нь тухайн хүнд өөрт нь л байдаг. Ялангуяа, зүрхний шигдээс, мэс засал, харвалтын дараа алдагдсан үйл ажиллагааг нь сэргээхэд тухайн хүний өөрийнх нь оролцоо их чухал. Хөдөлгөөн, ахуйн заслаар тухайн хүнийг эргээд хөдөлмөр эрхлэх боломж олгохын тулд гар, хөлийг нь хөдөлгөх дасгал хийлгэдэг.   Сэргээн засах тасгийн эрхлэгч О.Золзаяа:

Японы туршлагаас суралцаж байна

  -Цус харвалтын дараа хүмүүс наад захын үсээ самнаж, шүдээ, нүүрээ угааж чаддаггүй. Оюуны бэрхшээлээс гадна аав ээж, гэр бүл болон дотны хүнээ танихгүй болох тохиолдол ч элбэг байдаг. Энэ өөрчлөлтийг арилган биеэ даахад нь сургахад ахуй заслын эмчилгээ хийдэг. Манай улсад энэ чиглэлийн мэргэжилтэн ховор байдаг болохоор ЖАЙКА-д хандан хоёр жилийн хугацаатайгаар мэргэжилтэн ирүүлж сургалт авч Японы туршлагаас суралцаж байна гэв.  

Эмч нар ёс зүйдээ анхаарч эхэллээ

  Мөн Эрүүл мэндийн яамны хурлын танхимд эмнэлгийн ажилтны ёс зүйн сургалтыг “Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийн ахлах зөвлөх Иноүэ Нобүака зохион байгуулж байлаа. Учир нь өнгөрсөн оны долдугаар сараас арванхоёрдугаар сарын хооронд Эрүүл мэндийн яамны Ёс зүйн хяналтын хороонд эмч, мэргэжилтний ёс зүйтэй холбоотой 40 гаруй гомдол ирсний заримыг нь хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна. Эмч нар хүнээ үзэж, оношилдог ч угтах үйлчилгээ тааруу, харилцаа муу гэсэн гомдол их ирдэг ажээ. Гэтэл Японд эмч, мэргэжилтнүүд нь жилд нэг удаа заавал ёс зүйн сургалтад хамрагдаж угтан авах анхны харилцаандаа анхаарч, чин сэтгэлээсээ үйлчилдэг юм байна. Тиймээс Японы эмч нарын үздэг ёс зүйн хичээлийг Монгол руу хөрвүүлэн заасан нь энэ ажээ. Энэ талаар Ёс зүйн хяналтын хорооны өргөдөл, гомдол шийдвэрлэх дэд зөвлөлийн дарга Ш.Оюунчимэг “Орхон аймаг, нийслэлийн II, III шатлалын эмнэлгээр үйлчлүүлсэн өвчтөнүүдээс судалгаа авч, түүндээ тулгуурлан хичээлийн сэдвээ боловсруулсан. Хичээлийн 50 хувь нь онол, 50 хувь нь дадлага. Сургалтад нийслэлийн 11 эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд хамрагдахад есөн эмнэлэг ёс зүйн сургалт авах хүсэлтээ ирүүлсэн. Хамгийн наад зах нь эмч өвчтөнөө урдаа зогсоочихоод өөрөө өвчтөний түүх рүүгээ харж ярих ёсгүйг сургалтаар онцолсон. Эмч үйлчлүүлэгчийн нүд нэг төвшинд байж, харилцан ярилцаж, зөвлөгөө өгөх ёстойг мөн заасан.” хэмээн сургалтын үр дүнг хуваалцсан юм.   2019.2.21 № 35 (6002) Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин  
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

4 цаг 55 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

6 цаг 34 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

10 цаг 54 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

10 цаг 58 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

11 цаг 7 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

11 цаг 12 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

11 цаг 24 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

11 цаг 26 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

11 цаг 47 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

11 цаг 49 мин