Х.ОЮУНБОЛД
Вашингтонд АНУ, БНХАУ-ын хооронд зөвлөлдөх уулзалт боллоо. Гэсэн ч хоёр орны өмнө тогтоосон харилцааг дахин сэргээх боломжгүй юм гэж ОХУ-ын улс төр судлаач Александр Ломанов мэдэгдсэн байна. Өнгөрсөн сарын сүүлээр ерөнхийлөгч Дональ Трамп БНХАУ-ын дэд сайд Лю Хэгийн ахалсан төлөөлөгчдийг Цагаан ордонд хүлээн авч уулзсан. Харин хурлын дараа талууд хоёр орны хооронд өрнөсөн худалдааны дайнаас гарахын тулд харилцаагаа бүх төвшинд эрчимжүүлэхэд бэлэн байгаагаа зарласан. Түүнээс гадна хэлэлцээрийн үеэр чухал ахиц дэвшил гаргасан гэдгээ мэдэгдсэн байна. Гэвч тэдний хэн нь ч оюуны өмч болон технологийн санааг хуулиар хамгаалахтай холбоотой асуудлыг талуудад шийдвэрлэх боломж олгох өөрчлөлт гарсан талаар тодорхой мэдээлсэнгүй. Харин ОХУ-ын Дэлхийн эдийн засгийн хүрээлэн, Гадаад харилцааны шинжлэх ухааны академийн улс төр судлаач Александр Ломанов Вашингтонд болсон хэлэлцээр БНХАУ, АНУ-ын өмнөх харилцааг хэвийн байдалд нь оруулж чадахгүй. Гэхдээ дэлхийн зах зээлд гараад байгаа зөрчилдөөнийг жаахан ч гэсэн намжааж чадна гэж үзэж байгаа аж. Түүнээс гадна энэ зөвлөгөөн нь талууд дахин хэлэлцээр эхлэх хүртэл Бээжин, Вашингтоны маргааныг зогсоож чадахгүй гэв. Тэрээр “АНУ, БНХАУ хийхээр хайж байгаа гэрээгээ байгуулж, түүнийгээ хэрэгжүүлбэл талуудын хооронд харилцааны шинэ бүтэц бий болох болно. Энэ худалдааны шинэ бүтэц нь илүү тогтвортой байж болох ч цэрэг-стратеги болон технологийн салбарт өрсөлдөнө” гэж мэдэгдсэн байна. Александр Ломанов талууд хоёр талын ашиг сонирхлыг хөндсөн болон Вашингтон үүнийг нь ирээдүйд бодолцож үзнэ гэж амласныг дурдсан нууцлаг захиаг онцолжээ. Гэхдээ БНХАУ АНУ-д технологийн дайны тухай асуудал болон үүнд Вашингтоны зүгээс зэвсэг болгон ашиглаж байгаатай холбогдуулан санал тавьсан байх боломжтойг үгүйсгэсэнгүй. АНУ БНХАУ-тай хийж байгаа худалдааны дайны хүрээнд Хятадын “Хуавей” компанийн санхүү эрхэлсэн захирал Мен Ваньжоуг баривчилснаас гадна энэ компанийн эсрэг чиглэсэн кампанит ажил өрнүүлээд байгаа аж. Гэсэн ч зоосны нөгөө талд байгаа асуудал АНУ-ын санааг зовоож байна. Энэ нь БНХАУ-ыг дэлхийн технологийн салбарт тэргүүлэгч орон болохыг зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь АНУ, БНХАУ-ын технологийн хөгжлийг зогсоох чадвартай гэж үзэж байна. Түүнээс гадна Хятадын аж үйлдвэрийн салбарын бодлогыг өөрчлөхийг зорьж байна гэж улс төр судлаач ярьжээ.
Ялангуяа, Вашингтон Бээжинг томхон компанийг дэмжихээ болихыг хүсч байгаа аж. Ингэснээр БНХАУ-ын технологийн хөгжил удааширснаар энэ салбарт АНУ-ын өрсөлдөгч байхаа болих юм. Энэ талаар Вашингтон, БНХАУ технологийн салбарт ямар ч нээлттэй гэрээ байгуулах боломжгүй. Учир нь БНХАУ-ыг хөндлөнгөөс оролцохыг зөвшөөрч болохгүй гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна. Харин Шаньси мужийн Эдийн засаг, Санхүүгийн их сургуулийн мэргэжилтэн Лю Инь “АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп одоо хэлэлцээрт ахиц гаргахыг эрмэлзэж байгаагаас биш БНХАУ-тай хэлэлцээр хийхийг хүсэхгүй байгааг” онцоллоо. Тэрээр “Технологийн салбарт Вашингтонтой өрсөлдөхөд Бээжин өрсөлдөх чадвар сулхан. Тиймээс заримдаа Засгийн газар компаниудад өөрийн ашиг сонирхлоо танилцуулдаг байх шаардлагатай. Түүнээс гадна БНХАУ-ын дэд сайд энэ салбарт өөрийнхөө төвшинд амлалт өгч чадахгүй гэж бодож байна” гэв. Энэ асуудлыг зөвхөн ерөнхийлөгч Ши Жиньпин, ерөнхийлөгч Дональд Трамп нар хэлэлцэж болно гэж ярьсан байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.2.4 № 25, 26 (5992, 5993)
Яагаад БНХАУ, АНУ-ын харилцаа өмнөх шигээ болохгүй вэ?
2019-02-04
Нийтэлсэн: Админ
 1 мин