Х.ОЮУНБОЛД
Их Британийн эзэн хааны ордны аюулгүй байдлыг хариуцсан албаныхан хүйтэн дайны үеэр боловсруулсан аврах төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн байна. Гэхдээ Их Британи Европын холбооноос гарах болсонтой холбоотой үймээн Лондонд дэгдвэл хатан хаан II Изабелийн гэр бүлийнхнийг нүүлгэн шилжүүлэх зорилгоор энэ төлөвлөгөөг ашиглах аж. Энэ талаар 'The Sunday Times” сонинд “Нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө нь хүйтэн дайны үеэс байсаар ирсэн. Гэхдээ Брикстийн гэрээ байгуулаагүй тохиолдолд гарах магадлалтай үймээний улмаас энэ төлөвлөгөөг шинэчилсэн гэж мэдээлсэн байна. Төлөвлөгөөнд хатан хаан II Изабель болон түүний гэр бүлийнхнийг Лондонгоос гадна байдаг аюулгүй газарт аваачих хөтөлбөр орсон гэж сонинд бичжээ. Гэхдээ Их Британийн Засгийн газар Европын холбоотой Брикстийн шилжилтийн гэрээг зөвшөөрүүлэхийн тулд парламентын дэмжлэгийг авах шаардлагатай болоод байгаа аж.
Эх сурвалж: www.polit.mn
Хатан хааны гэр бүлийг нүүлгэн шилжүүлнэ
2019-02-05
Нийтэлсэн: Админ
 1 мин