Ч.ГАНТУЛГА
Монголын хөлбөмбөгийн холбооны “Футзалын Үндэсний цом”-ын тэмцээн Сэлэнгэ аймагт амжилттай болж өндөрлөлөө. Дээд шатны хагас шигшээд Төв, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн багууд шалгарсан юм. Аваргын төлөө Орхон болон Дархан-Уул аймгийн баг өрсөлд Дархан-Уул аймаг цомын эзэн боллоо. Харин доод шатанд өрсөлдсөн 11 багаас Баян-Өлгий аймаг түрүүлж, Увс аймаг удаалжээ. Мөн тэмцээний шилдэг довтлогчоор Баян-Өлгий аймгийн тоглогч А.Антон шалгарсан байна.
Эх сурвалж: www.polit.mn