Ч.ТУЛГА
“Микроны босс”, “Приусны босс” киног амжилттай бүтээсэн “Милл” фильмийн уран бүтээлчид ээлжит киногоо нээхэд бэлэн болжээ. Цувралын гуравдугаар анги болох “Боссын босс” бүтээл ирэх хоёрдугаар сард нээлтээ хийх тов зарласан байна. Энэ удаад гол дүрүүд өөрчлөгдөөгүй бөгөөд жүжигчин Б.Баттөмөр, С.Батзориг, Э.Мөнх-Эрдэнэ буюу реппер Gee, залуу жүжигчин Э.Батмаа нар шинэ адал явдлаар үзэгчидтэй дахин уулзах нь ээ. “Приусны босс” кинонд урилгаар жүжигчин Ц.Цэрэнболд тоглож байсан бол энэ удаад кино багт жүжигчин С.Болд-Эрдэнэ орсноороо онцлог юм байна.
Эх сурвалж: www.polit.mn