Д.ЭНХЭЭ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын захиргаа нэгдүгээр сарын 30-31-нд явуулахаар бэлтгэж байгаа хоёр талын худалдааны зөвшилцлийн шинэ үе шатны уулзалтаас өмнө Хятадтай ямар нэгэн уулзалт зохион байгуулахаар төлөвлөөгүй. Ийм мэдэгдлийг Цагаан ордны Үндэсний эдийн засгийн зөвлөлийн тэргүүн Лоуренс Кудлоу өнгөрсөн мягмар гаригт телевизийн CNBC сувгаар хийсэн байна.
Хятадын эдийн засаг дахь технологийн болон бүтцийн шинэтгэлийг албадан шилжүүлэх асуудлаар хангалттай ахиц дэвшил гараагүйн улмаас БНХАУ-ын худалдааны дэд сайд Ван Шоувэнь, сангийн дэд сайд Ляо Минь нарын АНУ-д энэ долоо хоногт хийхээр төлөвлөж байсан айлчлалыг америкчүүд цуцалсан тухай Британийн Financial Times сонины мэдээллийг тэрээр няцаажээ.
"Бүгдийн хүсч тэмүүлж байгаа томоохон уулзалт ерөнхий сайдын орлогч [БНХАУ-ын Төрийн зөвлөлийн орлогч дарга] Лю Хэ энэ сарын сүүлээр ирэх үеэр болно. Энэ бол маш чухал, зарчмын уулзалт байх болно <...> Төлөвлөгөөнд ямар нэгэн завсрын уулзалт байхгүй. Хятадын албаны хүмүүстэй бид байнгын холбоо барьж байгаа, энэ бол манай хэлэлцээрийн бүрэлдэхүүн хэсэг юм” хэмээн Кудлоу мэдэгдэнгээ Financial Times хаанаас ийм баттай биш мэдээ олж авсныг гайхаж байгаагаа илэрхийлэв.
Цагаан ордон: Хятадтай хийх худалдааны зөвшилцлийн шинэ үе шатны уулзалтаас өмнө АНУ ямар нэг уулзалт төлөвлөөгүй
2019-01-28
Нийтэлсэн: Админ
 1 мин