Д.ЭНХЭЭ
“Эмчилж болохгүй” учраас хүний тэнэглэл бол хорт хавраас хэд дахин илүү урхагтай хэмээн Давост болсон Дэлхийн эдийн засгийн форум дээр Alibaba-г үндэслэгч Жек Ма мэдэгджээ. Түүний үг хэлсэн видео бичлэгийг Twitter компани өнгөрсөн долоо хоногт нийтэлжээ.
Ажилтнуудаасаа ямар шинж чанарыг юуны өмнө илүү эрж хайдаг вэ хэмээн форумын үеэр Ма – гаас асуужээ. Түүний хэлснээр хүнд хамгийн гол нь ухаан юм байна.
"4-5 жилийн дараа миний дарга байж болох, надаас илүү ухаантай хүмүүсийг би хөлсөлж ажиллуулдаг” хэмээн компанийг үүсгэн байгуулагч тайлбарласан аж.
Түүний хэлснээр хүн хэрвээ тэнэг бол хорт хавраас илүү аймшигтай юм байна.
"Хэрвээ та тэнэг бол хорт хавдар туссанаас долоон дор. Хавдрыг эмчилж анагааж болно. Харин та тэнэг бол таныг эмчлэх боломжгүй” хэмээн бизнес эрхлэгч хэлжээ.
Ма-гийн бодлоор ажилтан хүн ажил олгогчдоо бие хүний хувьд таалагдах ёстой. Амархан шантардаггүй ирээдүйдээ итгэлтэй хүмүүстэй ажиллахад түүнд таалагддаг хэмээн бизнесмен онцолжээ.
"Олон салбарын агуу лидерүүдийг би харж байсан. Тэд дандаа өөдрөг үзэлтнүүд байсан. Тэд хэзээ ч гомдол нэхэж байгаагүй” хэмээн Ма нэмж хэлсэн байна.
Хүмүүс бусдаас гомдол нэхэлгүйгээр эхлээд өөрийнхөө ажилд байгаа алдаа дутагдлыг эрж хайдаг байх ёстой хэмээн Alibaba-г үндэслэгч үгээ дуусгасан байна.
Эх сурвалж: www.polit.mn