С.САРУУЛ
АНУ-ын Брүүклин хотын Barclays цэнгэлдэхэд болж буй мэргэжлийн боксын 11 дэх тулаан IBO Холбооны хөнгөн жингийн аваргын бүсийн төлөөх тоглолт ширүүн өрнөж 12 раундын дараа МУГТ Н.Төгсцогт шүүгчдийн оноогоор ялалт байгууллаа. Ингэснээр МУГТ Н.Төгсцогт WBO холбооны аваргын төлөөх тоглолт хийх эрхтэй болж байгаа аж. Түүнтэй тоглосон Доминиканы боскчин Клаудио Марреро ихээхэн хүчтэй өрсөлдөгч байсан ч Н.Төгсцогт тэсвэр тэвчээр, хурд хүчний бэлгэдэл "KING TUG" оноогоор илүүрхэж ялалт байгууллаа.
Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт Мэргэжлийн боксын IBO холбооны аваргын бүсийн эзэн боллоо.
Эх сурвалж: www.polit.mn
Н.Төгсцогт мэргэжлийн боксын IBO холбооны аваргын бүсийн эзэн боллоо
2019-01-27
Нийтэлсэн: Админ
 1 мин