Х.ОЮУНБОЛД
Мюнхен хотын Аюулгүй байдлын нийгэмлэгийн тэргүүн Вольфганг Ишингер ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг ирэх сарын 15-17-нд болох тус нийгэмлэгийн чуулганд оролцохыг урьсан байна. Тэрээр “Энэ чуулганд түүнийг оролцоно гэж найдаж байгаагаа мэдэгдсэн юм. Түүнээс гадна би тэгнэ гэж найдахыг хүсч байна. Учир нь боломжтой бүхнийг хийсэн. Мөн би саяхан Москвад долоо хоногийн хугацаатай айлчилсан. Энэ үеэр ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведевтэй уулзахдаа түүнийг чуулганд оролцохыг урьсан. Харин ерөнхийлөгч Владимир Путинд өнгөрсөн зунаас захидал илгээсэн” гэж Давост болж байгаа эдийн засгийн чуулганы үеэр ярьжээ. Вольфганг Ишингер “ОХУ чуулганд оролцохыг урьсан урилганд нааштай хариу өгөхгүй байх. Учир нь ерөнхийлөгч Владимир Путин Крым, Донбасс,Сири, ойрын, холын тусгалтай пуужинг устгах гэрээ болон АНУ, Германы зүгээс тавих асуулт, хариултад шүүмжлэл хүлээн авахдаа бэлдэх хэрэгтэй” гэв. Гэхдээ зохион байгуулагчийн хувьд Владимир Путин энэ жил эсвэл ирэх жил ирнэ гэж итгэхийг хүсч байна. Ирэхгүй бол ерөнхий сайд Дмитрий Медведевийг ирнэ гэж найдаж байна. Учир нь чуулганд бусад орны өндөр албан тушаалтнууд ирдэг болохыг онцолжээ. Харин ОХУ-ын ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Олег Осипов “Медведев урилгыг хүлээн авсан. Гэхдээ түүний ажлын мөрийн хөтөлбөрт энэ чуулганд оролцох төлөвлөгөө байхгүй. Энэ үеэр Дмитрий Медведев Сочи хотод болох хөрөнгө оруулалтын чуулганд оролцохоор төлөвлөсөн байгаа гэжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.1.25 № 18 (5985)
В.Путиныг аюулгүй байдлын чуулганд урьжээ
2019-01-25
Нийтэлсэн: Админ
 1 мин