С.Эрдэнэ: Аавынхаа амьдралаа зориулсан спортыг хөгжүүлэхийн төлөө явна

2019-01-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН “Зууны мэдээ” сонин “Миний дуртай спорт” буландаа Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч,  УИХ-ын гишүүн С.Эрдэнийг урилаа.   Түүнийг сагсан бөмбөгийн спортод элэгтэй нэгэн гэдгийг бүгд мэднэ.  Харин яагаад энэ спортын төлөө дуугарч, хүч хөдөлмөрөө “хаяж” явдаг шалтгааныг тэр бүр сайн мэддэггүй.  Тэгвэл энэ спортод дурлах  шалтгаан нь түүний аав Д.Содномзундуй агсан юм. Аав нь  Монголын сагсан бөмбөгийн спортын ууган мастеруудын нэг, бүх амьдралаа энэ спортод зориулсан хүн юм.  С.Эрдэнэ “Аав маань 1960-аад онд Багшийн дээдийн биеийн тамирын ангийг төгсөөд Хотын спорт хороонд хуваарилагдсан байдаг. Анагаахын дээд сургуулийн биеийн тамирын багшаар 16 жил ажилласан. Бүхий л амьдралаа миний аав сагсан бөмбөгийн төлөө зориулсан ийм л хүн. Би аавынхаа амьдралаа зориулж зүтгэж явсан энэ спортыг нь хөгжүүлье, хувь нэмрээ оруулъя л гэж явна” гэлээ.   Тэрээр нэгэн  үе сагсан бөмбөг тоглож, дугуйн спортоор ч хичээллэж байжээ.  Харин улс төрд орсноор энэ спортыг бодлогын төвшинд хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг дээр ажиллаж эхэлсэн байна. 2012 онд Монголын үндэсний сагсан бөмбөгийн  холбоог байгуулж, Д.Содномзундуйн нэрэмжит ахмадын УАШТ-ийг жил бүр зохион байгуулдаг болжээ.    Мөн Үндэсний супер лигийн тэмцээн зохион байгуулж,  Америкийн NBA-гийн системийг анх удаа Монголд нэвтрүүлж, 14 легионер тоглогчийг тоглуулж эхэлсэн байдаг.  Түүнчлэн Хандгайтад Монголын анхны сагсан бөмбөгийн ордон барьжээ. Д.Содномзундуй агсны нэрэмжит үндэсний сагсан бөмбөгийн ордонг NBA-гийн стандартын дагуу барьсан гэдгээрээ Монголд анхдагч гэлээ.  Ийнхүү С.Эрдэнийн Монголын сагсан бөмбөгийн спортын төлөө, аавынхаа төлөө хийсэн зүйл нэлээд олон юм.  Тэрээр “Надад сагсан бөмбөгөөр улс төр хийх ямар ч бодол алга. Би эндээс мөнгө олдоггүй, цалин авдаггүй шүү дээ. Надад нэг төгрөгийн ч ашиг байхгүй. Би энэ спортыг хөгжүүлэхийн тулд харин өчнөөн олон хүний өмнө гуйлга гуйж явдаг” гэж байлаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.24 17 (5984)    
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

5 цаг 35 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

5 цаг 35 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

5 цаг 35 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

5 цаг 35 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

5 цаг 35 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

5 цаг 35 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

5 цаг 35 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

5 цаг 35 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

5 цаг 35 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

5 цаг 35 мин