Дугуй унаж, явган алхсан хүмүүс хөдөлгөөний голлон оролцогч байна

2019-01-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ЭНХЭЭ

Шинэ замын зураг төсөв зохиоход нийтийн тээвэр, дугуйгаар явах, явган алхахыг тэргүүлэх ач холбогдолтойд авч үзэхийг Их Британийн Эрүүлийг хамгаалах, эмнэлгийн тусламжийг төгөлдөршүүлэх үндэсний хүрээлэн санал болгожээ. Энэ нь оршин суугчид таргалахтай тэмцэх, тэдний биеийн идэвхжилд нэмэр болох ёстой аж. Тээврийн тогтолцоог төлөвлөдөг мэргэжилтнүүдэд зориулан хүрээлэнгийн шинжээчид нэгдсэн зөвлөмж гаргажээ. Энэ тухай “The Independent” сонин мэдээлсэн байна.

“Явган алхах, дугуй унах зэргээр биеийн идэвхжлийн төвшинг дээшлүүлэх нь зөвхөн оршин суугчдад ашиг тустай төдийгүй эрүүлийг хамгаалахын тогтолцоонд ч мөн эерэгээр тусна” хэмээн Эрүүлийг хамгаалах, эмнэлгийн тусламжийг төгөл­дөршүүлэх үндэсний хүрээ­лэн­гийн эрүүлийг хамгаалах, нийгмийн хамгааллын хөтөлбөрийн захирал, профессор Жиллиан Ленг онцолжээ.

Хоёрдугаар сарын 1-нийг хүртэл уг баримт бичгийг хэлэлцэх, өөрчлөлт оруулах асуудал нээлттэй байх юм байна. Их Британийн Тээврийн яам эдгээр зөвлөмжийг аль хэдийнэ дэмжжээ. Эрүүлийг хамгаалах, эмнэлгийн тусламжийг төгөлдөршүүлэх үндэсний хүрээлэнгийн баримтад дурдсанаар британичуудын биеийн идэвхжил сул байгаа нь улс орон дахь зургаан үхлийн нэг шалтгаан болж үүнд эрүүлийг хамгаалахын үндэсний тогтолцоогоор эмчилгээ, оношлогоонд зарцуулж байгаа 900 сая (нэг тэрбум гаруй) оролцуулан жил бүр улс орны эдийн засагт 7.4 тэрбумыг (8.3 тэрбум) зарцуулж байгаа ажээ. Тамхинаас үүдэлтэй хямралын эмчилгээнд мөн ийм хэмжээний хөрөнгө зарцуулдаг.

Хүрээлэнгийн тооцоолсноор дөрвөн британи хүний нэг буюу эсвэл хүн амын 26 хувь нь өөхөлж таргалсны шаналгаа зовлонг эдэлдэг байна. 1993 оноос хойш илүүдэл жинтэй хүний тоо улс орны хэмжээнд 15 хувиар нэмэгджээ.

Хэд хэдэн судалгаанд онцолсноор дугуй унадаг, явган алхдаг хүмүүст зориулсан сайн дэд бүтэц хүн амын дунд биеийн идэвхжлийг мэдэгдэхүйц дээшлүүлдэг байна. Эрүүлийг хамгаалах, эмнэлгийн тусламжийг төгөлдөршүүлэх үндэсний хүрээлэнгийн зөвлөмжид мөн биеийн боломж хязгаарлагдмал болон хараа муудсан хүмүүст тохирсон нөхцөл бүрдүүлэхийг тусгажээ.

Хөдөлгөөний хомсдолтой зарим талаар холбоотой үүсдэг чихрийн шижингийн хоёр дахь хэв шинж бүхий үйлчлүүлэгчид эрс өсөн нэмэгдэж байгаа явдал ажиглагдаж байгааг Жиллиан Ленг мөн онцолсон. “Хүмүүс амьдралын хэв маягаа өөрчилж, биеийн тамираар хичээллэх хэрэгтэй байна” хэмээн Ленг өгүүлжээ. Түүний хэлснээр хүн дугуй унах, явган алхах үедээ бүрэн дүүрэн аюулгүй байдалд байгаагаа мэдрэхүйцээр дэд бүтэц хийж бүтээх хэрэгтэй. Шинээр байгуулах замыг төлөвлөхдөө явган алхдаг, дугуй унадаг хүмүүс болон нийтийн тээвэрт тэргүүлэх ач холбогдолтой байлгахыг зураг төсөл зохиогчдод профессор уриалсан байна. Ленгийн үзэж байгаагаар энэ нь хүмүүс хувийн машинаар явахаас татгалзахыг дэмжиж урамшуулах юм байна.

Өдөр тутмын явган алхааг түгээн сурталчилдаг “Living Streets” хэмээх хандивын байгууллагын гүйцэтгэх захирал Жо Ирвин хүрээлэнгийн саналыг талархан дэмжсэн байна. “Олон арван жилийн турш хөдөлгөөнд оролцогчдын хувьд автомашин тэргүүлэх ач холбогдолтой байлаа. Энэ нь агаарын бохирдол, замын ачаалал ихсэх, явган алхдаг хүний тоо буурахад хүргэсэн” хэмээн Ирвин онцолжээ.

Эзэн хааны автомашины клуб харин Британийн хүрээлэнгийн зөвлөмжийг дурамжхан хүлээж авсан байна. Замын дизайныг өөрчлөх гэж байгааг дэмжих боловч авто тээвэр бол олон хүний хувьд нааш цааш хөдөлж явахад тэргүүлэх чиглэл гэдгийг мартаж болохгүй хэмээн тус байгууллагын төлөөлөгч Николас Лиес хэлжээ.

“Их Британийн олон оршин суугч ажилдаа, аль эсвэл нийтийн тээврийн тогтолцоотой тааруухан холбогдсон ямар нэг газарт ирж, очиход цорын ганц хувилбар хэмээн үзэж хувийн авто машинаа ашигладаг. Ялангуяа, унадаг дугуй ашиглах боломжгүй хол зайд явахад машинаар явахаар тооцоолдог” хэмээн Лиес онцолжээ. Өнгөрсөн онд “Sustrans” хэмээх британийн унадаг дугуйн хөдөлгөөний тэргүүлэх холбоо улс орныхоо томоохон хотуудын 7000 оршин суугчаас санал асуулга авсан байна. Санал асуулгын үр дүн британичуудын дөнгөж зургаан хувь ажилдаа унадаг дугуйгаар явдаг болохыг харуулжээ. Гэхдээ судалгаанд оролцогсдын 75 хувь нь унадаг дугуйн дэд бүтцийн хөгжилд төрөөс ихээхэн зардал гаргаасай хэмээн хүсдэг гэсэн байна. Ярилцсан бүх хүний 78 хувь нь авто тээврийн хэрэгсэлд зориулсан орон зайн хийцтэй тохиолдолд ч унадаг дугуйн хамгаалалттай замын бүтээн байгуулалтыг дэмжсэн аж.

ДЭМБ-ын баримтаар манай гаригийн насанд хүрсэн 1.4 тэрбум гаруй оршин суугч хөдөлгөөн багатай амьдралын хэв маягаар аж төрдөг юм байна. Биеийн идэвхжил өдөрт 150 минут байхад хангалттайд тооцогддог ажээ. ДЭМБ-ын санал асуулгад 168 орны насанд хүрсэн 1.9 сая хүн хамрагдсан юм. ОХУ-д хүн амын ойролцоогоор 17.1 хувь буюу 20 сая орчим насанд хүрсэн орос иргэн хөдөлгөөн багатай амьдардаг ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.1.24 17 (5984)

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

5 цаг 28 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

5 цаг 28 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

5 цаг 28 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

5 цаг 28 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

5 цаг 28 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

5 цаг 28 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

5 цаг 28 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

5 цаг 28 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

5 цаг 28 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

5 цаг 28 мин