Х.ОЮУНБОЛД
Арабын лигийн ерөнхий нарийн бичгийн дарга Хоссам Заки “Спутник” агентлагт Бейрут хотод болж байгаа эдийн засгийн чуулганд Сири улсыг оролцохыг уриагүй гэж мэдэгдсэн байна. Харин өчигдөр Ливан дахь Сирийн Элчин сайд Али Абдуль Карим Али “Эдийн засгийн энэ чуулганд Дамаск хотыг оролцохыг урьсан ч дараа нь урилгаа цуцалсан” гэв. Гэвч үүний өмнөхөн Арабын лигийн ерөнхийлөгч энэ сарын 12-нд Сирийг чуулганд уриагүй гэдгээ мэдэгдсэн ажээ. Энэ чуулган нь энэ сарын 18-20-нд Бейрут хотод үргэлжлэх бөгөөд зохион байгуулагчид хэвлэлийн хурлын үеэр чуулганы мөрийн хөтөлбөрт арабын эдийн засаг, нийгэмтэй холбоотой 24 асуудлыг хэлэлцэхээр оруулсан байна. Үүнээс гадна чуулганы хаалтын үеэр эцсийн шийдвэр, Бейрутын тунхаглалыг батална гэдэгт найдаж байгаа аж. Харин Сири улс Арабын лигийн чуулганд тус улсад зэвсэгт мөргөлдөөн эхэлсний дараа 2011 оноос хойш оролцохоо больсон байна. Хэдийгээр Сири нь энэ лигийг үүсгэн байгуулагч орны нэг ч үйл ажиллагаанд оролцож байгаагүй юм байна.
Эх сурвалж: mundo.sputniknews.com
Арабын лиг Сирийг чуулгандаа оролцохыг уриагүй гэж мэдэгджээ
2019-01-18
Нийтэлсэн: Админ
 1 мин