“Голомт”-ыг аврахын тулд Т.Ганболдыг “нүдээд” эхэллээ

2019-01-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Улсын ерөнхий прокурор байсан Д.Дорлигжав, түүний дүү Д.Баатар нар “Алтандорнод Монгол”-ын захирал Т.Ганболдоос 4, эсвэл 9 сая доллар дээрэмдэж авсан гэх асуудал нийгэмд дуулиан тариад байна. Т.Ганболд үүнийг нотолж, олон нийтэд хоёр ч удаа дэлгэрэнгүй ярилаа. Тэгвэл Д.Дорлигжавтай холбоотойгоор ил гарч байгаа энэхүү авлигал, дээрэм, луйврын гэмт хэрэг байх магадлалтай асуудал бол “Голомт” банктай шууд холбоотой байгаа юм. Энэ нь Д.Дорлигжавын ч, Т.Ганболдын ч ярианаас харагдаж буй. Ер нь бол дээрх хүмүүсийн асуудлаас үүдээд “Голомт” банкны бүх нууц, луйврын шинжтэй баримт, мэдээллүүд задрах дээрээ тулаад байгаа юм байна. Хэрвээ ингэвэл Монгол Улсын эдийн засагт олон жил сөрөг нөлөө үзүүлж ирсэн тогтолцооны асуудал ч хөндөгдөж, ил болох юм. Энэ бүхнээс айсан “Голомт” банкныхан сандарч эдгээрийн эхлэлийг тавьсан “Алтандорнод Монгол”-ын захирал Т.Ганболдыг “нүдээд” эхэлсэн байна. Тодруулж хэлбэл, сүүлийн жилүүдэд нөлөө бүхий улстөрчдийн PR-ыг хэд хэдэн сонгуульд хийсэн ч, ялуулж бараг үзээгүй, Голомт”-ын Д.Баясгалангийн туслах залуу үүнийг гардан зохион байгуулж байгаа аж. Тэрээр өнгөрсөн хугацаанд бий болгосон өөрийн мэдлийн 120 гаруй фейсбүүк хаягаас хүмүүсээр мэдээ, коммент бичих аргаар “Алтандорнод Монгол”-ын захирал Т.Ганболдыг “харлуулах” ажиллагааг хийж эхэлсэн байна.   Эх сурвалж: www.polit.mn Б.Дамдин-Очир
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17