Алхалт нь хүний бие махбодийн үндсэн хөдөлгөөн

2019-01-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН Бидний эрүүл мэндэд нөлөөлж буй хүчин зүйлсийн ихэнх хэсэг нь хувь хүний зан үйл, амьдралын хэв маягтай холбоотой. Иймд та бүхэн аль болох цахилгаан шат хэрэглэхгүй, ажлын утас болон хэрэгцээт зүйлсээ өөрөөсөө хол тавих, ажлын байрны дасгал хийх, гэртээ гэр бүлээрээ дасгал хөдөлгөөн хийж, бүжиглэх, сунгалт байдлаар гэрээ цэвэрлэх гэх мэтээр идэвхтэй хөдөлгөөн хийгээрэй. Дасгал хөдөлгөөн бүх насны хүнд зайлшгүй хэрэгтэй. Дасгал хөдөлгөөн нь цусан дахь холестерин, триглицерид, муу өөх, тосны хэмжээг бууруулах, сайн өөх, тосны хэмжээг нэмэгдүүлж зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой хэмээн ХУДНЭ-ийн зүрх судасны эмч Б.Ариунтуяа зөвлөж байна. Дасгал хөдөлгөөн тогтмол хийснээр даралтыг бууруулах, биеийн жин нэмэгдэхээс сэргийлэх, хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижн өвчин болон хавдар үүсэхээс урьдчилан сэргийлэх боломжтой. Таргалалт, зүрх судасны өвчлөл нь хөдөлгөөний идэвхгүй байдлаас үүсдэг. Иймд олон улсын судалгаагаар хүн өдөрт хамгийн багадаа 10000 алхам алхах ёстой. Алхалт нь хүний бие махбодийн үндсэн хөдөлгөөн юм. Алхахад биднээс ямар нэг тоног төхөөрөмж, байр, талбай шаарддаггүй маш энгийн хялбар. Хүний эрүүл мэндэд эрсдэлгүй, ач холбогдолтой, жилийн ямар ч улиралд хийхэд тохиромжтой. Алхалтыг тайван удаанаар эхлэн дунд зэргийн эрчимтэй алхах хүртэл өөртөө тохируулж амьсгалын болон зүрхний цохилтын тоог нэмэгдүүлэн идэвхтэй хөдөлгөөн болгож болно. Та өвчин эмгэгээс урьдчилэн сэргийлэхийн тулд өдөрт 30 минут буюу түүнээс дээш хугацаагаар идэвхтэй хөдөлгөөн хийх эсвэл 10000 алхах шаардлагатай гэж ДЭМБ-аас зөвлөдөг. Идэвхтэй хөдөлгөөн хийснээр сэтгэл санаа тайвширч, стресс, бухимдлаас сэргийлэх, биеийн жинг хэвийн хэмжээнд байлгах, зүрхний үйл ажиллагааг сайжруулах, цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлэх, цусны даралт ихсэхээс сэргийлэх, үе мөчний хөдөлгөөн сайжирна.  

Жингийн илүүдлээс сэргийлж чадна

Хаа сайгүй л турах хүсэлтэй хүмүүс, янз бүрийн эм тан, бэлдмэл хэрэглэж хэрхэн турах тухайгаа ярина. Тэдгээр зүйлдээ их мөнгө төгрөг зарлагдаж эцэст нь өөрсдийн бие махбодиороо хохирч үлдсэн тохиолдол цөөнүй байдаг. Үүний оронд хамгийн үр дүнтэй бөгөөд зарлага багатай арга бол алхах юм. Явган алхахыг өөрийн амьдралын нэгэн хэвшил болгож чадвал жингийн илүүдлээс сэргийлж чадна. Өдөрт тогтмол 30 минут алхаж чадвал долоо хоногийн дотор хагас кг турах боломжтой. Мөн өөрийн жингээ хэвийн хэмжээнд нь барихыг хүсч байвал тогтмол алхахад л хангалттай.  

Амжилтын эхлэл

Алхаж явахад хамгийн сайхан санаанууд орж ирдэг. Магадгүй та алхаж явахдаа шинэ бизнес санаагаа олох ч юм билүү. Хүн өөрөө өөртэйгөө ярилцах цагийг өдөрт гаргаж байх хэрэгтэй. Бид их хотын завгүй амьдралд дарагдаж өөрийгөө ч мартах шахам завгүй байдаг. Тэгвэл өдөрт алхах 30 минутын хугацаандаа өөрөө өөртэйгөө ярилцаж, бодож тунгаах боломж олддог  

Бухимдал минь баяртай

Алхах нь хүний сэтгэл санааг өөдрөг болгодог. Шалтгаан нь зүрх судасны үйл ажиллагаа сайжирч буйтай холбоотой юм. Мөн цусны эргэлтийг сайжруулж, бодисын солилцоог идэвхжүүлдэг. Хэрэв та ойрын үед нэг л бухимдангүй, уцаартай болчихсон бол явган алхахыг зөвлөж байна. Сэтгэл санаа чинь өөдрөг болж байгааг мэдрэх болно.  

Өглөөний нарнаас энерги авах боломж

Үнэндээ Улаанбаатарт явган хүний зам асуудалтай л даа. Тиймээс өглөөний ургах нарнаар алхах нь хамгийн тохиромжтой. Учир нь энэ үеэр авто замын хөдөлгөөн бараг л хоосон байдаг учир энэ үеийг ашиглаад аваарай. Гайхалтай эрч хүчийг ургах наран, өглөөний цэнгэг агаараас мэдрэх болно. Өдөр бүр биш юм аа гэхэд долоо хоногт нэг удаа энэ мэдрэмжийг авчихсан байхад хэсэгтээ сэтгэл санаа өөдрөг байх болно.  

Нас уртасна

Нэг минут алхахад хүний нас мөн тэр хэмжээгээр нэмэгдэнэ гэдэг. Хэрэв та урт удаан эрүүл энх амьдрахыг хүсч байвал явган алх. Ажил, сургууль гэрээс хол гэж шалтаглах хэрэггүй. Хүрэх газартаа очихоос хоёр буудлын өмнө буугад явган алхаж оч. Асуудлыг ингээд л амархан шийдчихэж болно.  

Хурдан алх

Хэдий чинээ хурдан алхана, төдий чинээ их калори шатаана гэсэн үг. Эхний ээлжинд удаан алхаж биеэ халааж байгаад аажим аажмаар хурдаа нэмж алхаарай.  

Өдөр бүр машин

Хэрэв та ийм хэмнэлтэй бол яг одоо өөрийнхөө төлөө ямар нэг зүйл хийх хэрэгтэй болжээ гэдгийг сануулъя. Та эхээс төрөхдөө дөрвөн дугуйттай төрөөгүй. Тиймээс хааяа ч болов машинаа үлдээж явган алхаж бай. Аль эсвэл машинаа хол зогсоолд тавиад бага ч гэсэн газар явган алхаарай. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.17 № 12 (5979)
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

3 цаг 14 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

3 цаг 14 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

3 цаг 14 мин
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

15 цаг 23 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

17 цаг 30 мин
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

18 цаг 49 мин
П.Шинжээравдан: Үзэл бодлоо илэрхийлж, тэмцсэн нь хоригддог тогтолцоо бий боллоо

Үнэн ба Зөв намын төлөөллүүд намын дарга А.Отгонбаатарыг

19 цаг 54 мин
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

Өчигдөр 06 цаг 00 мин
“Алма-матер” шагналын эзэд тодорлоо

Монголын залуучуулын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтангадас” үндэсний шилдэг багш

Өчигдөр 06 цаг 00 мин