“Багшийн эрдэм шавьд”

2019-01-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ “Оюунлаг Завханчууд” хөтөлбөрийн хүрээнд хүнийхээ хөгжилд чиглэсэн таван “Сайн” дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байгаа аж. Үүний нэг нь “Сайн багш” дэд хөтөлбөр бөгөөд энэ сарын 13-нд шилдэг 100 багшаа тодруулан шагнал гардуулсан юм. Дэд хөтөлбөрийн ёслолд УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, “Шинэ үе” сургуулийн захирал, Ардын багш Ү.Маам болон аймгийн удирдлагууд оролцсон юм. “Сайн багш” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр багшийн ур чадварыг сайжруулахын зэрэгцээ нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхэд тодорхой хувь нэмэр болох зорилготой хэмээн аймгийн Засаг дарга Д.Батсайхан онцолж байв. Аймгийн хэмжээнд 1500 орчим багш ажиллаж буй. Үүнээс 100 багшийн ажлын амжилт болоод шавь нарынх нь амжилтаар эрэмбэлэн өргөмжилсөн байна. Шилдэг 90 багшийг цом, өргөмжлөл, тус бүр 300 мянган төгрөгөөр урамшууллаа. Нөмрөг сумын сургуулийн математикийн багш Д.Бямбанордог “Шилдэг багш”-аар шалгарсан. Тэрээр “Би боловсролын салбарт 22 жил тасралтгүй багшилж байна. Шавь нараа олимпиадад бэлтгэн оролцуулж, чамгүй амжилт үзүүлж байгаад нь баяртай явдаг даа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Харин шилдгийн шилдэг багшаар Тэс сумын ерөнхий боловсролын сургуулийн математикийн багш Э.Сайханцэцэг, цэцэрлэгийн багш Г.Мягмарсүрэн, Эрдэнэхайрхан сумын бага ангийн багш Б.Долгорсүрэн, Улиастай сумын Жавхлант цогцолбор сургуулийн технологи, дүрслэх урлагийн багш М.Намжилсүрэн мөн Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн биеийн тамирын багш Г.Мөнхбилэг, Дэвшил сургуулийн бага ангийн багш Д.Сарангоо, Тосонцэнгэл сумын хоёрдугаар сургуулийн гадаад хэлний багш С.Мөнхтуяа, Идэр сумын хөгжмийн багш Д.Мөнхцэцэг, Тэлмэн сумын цэцэрлэгийн багш Т.Ариунжаргал нар тодорч тус бүр нэг сая төгрөгөөр урамшууллаа. УИХ-ын дэд дарга Я.Санжмятав “Эрч энерги, оюуны хийморь лундаа оршсон өдрийн мэндийг айлтгая. Завхан аймаг “Сайн багш” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр багш нарын үнэлэмжийг өсгөхөд тодорхой хувь нэмрээ оруулах хөшүүрэг болж байна. Олон улсад багш нарын ур чадварыг өндрөөр үнэлж нэг сая ам.доллараар урамшуулдаг юм билээ. Тиймээс бид өөрсдийнхөө боломжид тулгуурлан 100 багшийг шагнаж байна. Ингэснээр багшийн үнэлэмж өсч шавь нартаа үзүүлэх үлгэр дууриал болно” гэсэн юм. Цаашлаад Завхан аймгаас эхэлсэн багшийн хөдөлмөр, ур чадварыг үнэлж буй жишиг улсын хэмжээнд явуулдаг хөтөлбөр болоосой хэмээн хүсч буйгаа аймгийн Засаг дарга Д.Батсайхан онцолж байв. 1500 багш дундаас 100 шилдэг багшийг тодруулах тийм ч амар байгаагүй гэдгийг ажлын хэсгийнхэн ярьж байлаа. Шалгаруулалтыг дүгнэхдээ гурван зүйлийг онцгойлон анхаарснаа ажлын хэсгийн ахлагч, аймгийн Засаг даргын орлогч Б.Ариунаа хэлсэн юм. Сургуулиас ирж буй ажил байдлын тодорхойлолт болон хамт олны үнэлэмж, тухайн багшийн гаргасан амжилт болоод шавь нарынх нь амжилт, сурлагын дүнг харгалзахын сацуу статистик мэдээллийг ч мөн шалгаруулалтын нэг үзүүлэлт болгожээ. Түүнчлэн мэргэжлийн болоод хөндлөнгийн хүмүүсийн үнэлгээг ч энд тооцсон аж. Шилдгээр шалгарсан 100 багшаас “Үнэмлэхүй манлай багш”-аар нэг багшийг тодруулж 10 сая төгрөгөөр шагнасан. Тус шагналын эзнээр Улиастай сумын Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн математикийн багш Б.Нямдаваа тодорсон юм. Монгол Улсын түүхэнд шинэ хуудас нээж багшийг алдаршуулж урамшуулах эхлэлийг тавьж буйд талархаж буйгаа шилдэг багш нар хэлж байлаа. [caption id="attachment_54357" align="alignnone" width="850"] Шилдэг 100 багшийг морин хуурын эгшиг дор улаан хивсээр алхуулан хүндэтгэн хүлээн авлаа.[/caption] Хүүхдийг хөгжүүлэх хялбар биш ч Завханы багш нар олон сайн шавь төрүүлснээрээ бахархаж байв. Завхан аймгийн шилдэг багш нарын үнэлгээ улсын дунджаас ч өндөр байсныг зохион байгуулагчид онцолж байсан юм. буй “Сайн багш” дэд хөтөлбөрийн хүрээнд анх удаа зохион байгуулж “Шилдэг багш” шалгаруулах ёслол амжилттай өндөрлөж багш нар гурав хоногийн сургалтад хамрагдсан юм. Багшийн эрдэм шавьд гэдэг. Шилдэг багшийн шавь нар аймгийнхаа төдийгүй улсынхаа нэрийг дэлхийд цуурайтуулна хэмээн “Шинэ үе” сургуулийн захирал, Ардын багш Ү.Маамын хэлсэн үгээр сурвалжлагаа өндөрлөе. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.17 № 12 (5979)
Battulga
Goy
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

13 цаг 31 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

13 цаг 38 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

14 цаг 16 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

15 цаг 33 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

15 цаг 40 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

20 цаг 23 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

20 цаг 23 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин