Цахим рублийг гүйлгээнд оруулна

2019-01-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД ОХУ-ын Думын санхүүгийн зах зээлийн байнгын хорооны дарга Анатолий Аксаков 2-3  жилийн дотор Орос оронд цахим рубль гүйлгээнд нэвтрэх боломжтой  гэж “Спутник” агентлагт ярьжээ. Тэрээр “Төв банк одоогоор энэ тал дээр болгоомжтой хандаж байна гэж би хэлэх  байна. Мөн цахим рубль нь санхүүгийн найдвартай нөөцтэйгөөс гадна ердийн рубльтэй адилхан учраас блокчайн технологи дээр суурилсан цахим мөнгөний гүйлгээнд ашиглаж болно гэж үзэж” байна гэжээ. Манай санхүүгийн солилцоо болон зөвхөн санхүүгийн салбарт ч биш, эдийн засгийн солилцоонд цахим мөнгийг түлхүү ашигласнаар цахим рублийн хэрэглээ нэмэгдэх боломжтой. Гэхдээ энэ нь 2-3 жилийн дотор хэрэгжинэ гэж бодож байна гэв. Түүний хувьд цахим рубль нь ердийн рублиэр зээл олгох эрхтэй байгууллагын хадгаламжийн дэмжлэгт найдаж болох ажээ. Тэрээр “Үүний гол санаа нь цахим рубль зөвхөн блокчайн технологид хэрэглэгдэж байгаа ердийн рублиэс ялгагдахад байгаа юм” хэмээн тайлбарласан байна. Харин одоогоор ОХУ-ын Төв банк нь цахим мөнгийг дэмжихэд чиглэсэн олон төсөл туршиж байгаа ажээ.  Анатолий Аскаков “Идэвхтэй цахим санхүүгийн тухай хуулийг бид баталмагц түүнийг амьдралд хэрэгжүүлж эхэлнэ. Энэ үеэр магадгүй цахим мөнгийг хэрэглээнд нэвтрүүлэхэд шаардлагатай хууль ёсны орчинг бий болгохтой холбоотой санал гарч  мэднэ” гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.16 № 11 (5978)    
Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

7 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

1 цаг 6 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

1 цаг 38 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

1 цаг 59 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

2 цаг 47 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

5 цаг 33 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

6 цаг 29 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

8 цаг 36 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин