Х.ОЮУНБОЛД
Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй парламентын гишүүдэд Европын холбооноос гарна гэсэн түүний төлөвлөгөөг нь дэмжихгүй бол тэдний шийдвэр Англи орныг сүйрэлд хүргэнэ гэж сануулжээ. Парламентын гишүүд өнгөрсөн сард намаас, сөрөг хүчнээс ч хангалттай санал авч чадахгүй нь тодорхой болсноор Брикстийн тухай Тереза Мэйгийн гэрээтэй холбоотой санал хураалтыг маргааш явуулахаар төлөвлөжээ. Ингэснээр ерөнхий сайд өмнөхөөсөө илүү дэмжлэгийг хүлээн авна. Гэхдээ “Sunday Express” сонинд нийтлүүлсэн нийтлэлдээ улстөрч парламентын гишүүдээс Брикстийг дэмжиж саналаа өгсөн иргэдийн урмыг хугалахгүй байхыг дахин хүссэн байна. Түүнчлэн “Энэ санал хураалтыг явуулахгүй байх нь сүйрэл болохоос гадна манай ардчиллын итгэлийг эвдсэн уучлашгүй үйлдэл болно” гэжээ. Харин өнгөрсөн баасан гаригт Их Британийн Гадаад харилцааны сайд Жереми Хант “Тереза Мэйгийн төлөвлөгөөг Их Британийн парламент батлахгүй бол Брикстийн гэрээнд юу ч тохиолдохгүй байх магадлал өндөр” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.1.14 № 9 (5976)