Иогоор хичээллэснээр үрчлээнээс сэргийлж болно

2019-01-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Цаг хугацаа урсан өнгөрч байгаагийн нэг нотолгоо нь бидний нүүрний уян хатан байдал алдагдаж байгаагаар нотлогддог. Харин нүүрний иог хийх нь үрчлээнээс сэргийлж, нүүрийг залуужих үйл явцыг идэвхжүүлдэг ажээ. Гэхдээ зөвхөн энэ ч биш нүүрний саажилт, тархиар хатгах тохиолдолд нөхөн сэргээхэд тусалдаг байна. Хүний нүүр биеийн бусад хэсэгтэй адил 46 булчингаас бүрддэг. Цаг хугацаа өнгөрөх тусам уян хатан чанараа алдаж үрчлээ үүсэх, нүүрний арьс унжихад хүргэдэг учраас чангаруулах шаардлагатай болдог байна. Тиймээс мэс засал эмчилгээнээс зайлсхийж сүүлийн үед нүүрний дасгал иог хийх хандлага буцаж иржээ. Ингэснээр бие, оюун ухаантай хосолсон массажтай төстэй дасгал нь биеийн бусад хэсэгтэй ажиллаж хөгжүүлэх, сунгах боломжийг олгож байна. Энэ талаар Испанийн Мадрид хотод төвтэй япон багш Майко Тахара “Спутник” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр “Хүмүүсийн ихэнх нь нэг зуршилтай байдаг. Тухайлбал, нэг талаараа хоолоо зажлах, нэг хэв маягаар инээх гэх мэт. Энэ нь нүүрний булчин бусад булчингаасаа илүү ажиллахад хүргэдэг. Харин нүүрний иог нь бүгд жигд ажиллахад тусалдаг” гэж ярьсан байна. 15-30 минут хийдэг дасгал нь зөвхөн нүүр хөгшрөхөөс урьдчилан сэргийлэхээс гадна зовхи, арьс унжихад үр дүнтэй нөхөн сэргээх боломжийг олгодог ажээ. Ингэснээр булчингийн байрлалыг сэргээх, цусны эргэлтийг ажиллагаанд оруулах аргыг хайхаас гадна иогоор хичээллэдэг хүний тархинд сайнаар нөлөөлдөг байна. Түүнчлэн бухимдлын шинж тэмдгийг арилгах, нүүрний хөдөлгөөнийг нөхөн сэргээхэд тусалдаг гэнэ. Майко Тахара “Би нүүрний иог хийх нь өөрийгөө нээн илрүүлж байна” гэж боддог. Та амьсгалах хэрэгтэй, энэ нь таныг тайвшруулна. Үүнээс гадна өөрийн дотоод ертөнцтэйгөө холбогдож чадна” гэв. Эх сурвалж: mundo.sputniknews.com
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

2 цаг 7 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

2 цаг 7 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

11 цаг 55 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

15 цаг 27 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

18 цаг 28 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

18 цаг 41 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

19 цаг 47 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

19 цаг 48 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин