БНХАУ дайнд бэлтгэж байна уу

2019-01-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Бээжин, Вашингтоны хоорондын дээд цэгтээ хүрсэн харилцааны зөрч­лийн  шалтгаан нь  Өмнөд Хятадын тэнг­­ист чөлөөтэй хөвөх, Тайванийн арлын салан тусгаарлах асуудалтай холбоотой юм. Энэ хоёр асуудал нь  талуудын  хооронд зэвсэгт мөргөлдөөн эхлэх гол шалтгаан нь болж болно гэж мэргэжилтнүүд нотолж байна. “South China Morning Post” сонинд бичсэнээр БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин тус улсын зэвсэгт хүчинд чадвараа сайжруулах, болж болзошгүй дайнд бэлдэхийг тушаасан ажээ. Тэрээр цэргийн бүх анги үндэсний аюулгүй байдлыг хамгаалах ёстойгоо ойлгох шаардлагатай. Түүнчлэн тэдэнд болж болзошгүй хямрал, тулалдаан, гэнэтийн бэрхшээлийн талаар тус улсын цэргийн төв комиссын удирдлагатай хийсэн хурлын үеэр анхааруулж ярьсан байна. Мөн онцгой нөхцөл байдалд үр дүнтэй хариу цохилт өгөх чадвартай байхын тулд  дайн, тулааны бэлтгэл маш сайн байх ёстой” гэв. Үүнээс гадна ерөнхийлөгч Ши Жиньпин “Өнөөдөр дэлхий дахин их өөрчлөлтийн үед амьдарч байна. Харин БНХАУ стратегиа хөгжүүлэх том боломж байгаа талаар ярьжээ. Тэрээр 2012 онд БНХАУ-ын төрийн эрхэнд гарснаасаа хойш тус улсын зэвсэгт хүчний хамгаалах чадварыг нэмэгдүүлэх аргыг хайж байгаа юм. Энэ талаар “South China Morning Post” сонин түүнийг энэ ажиллагаагаа идэвхжүүлэхээр төлөвлөж байгааг онцлон бичжээ. Нөгөө талаар  АНУ Тайванийг дэмжиж байгаа болон Бээжингийн зүгээс тавьсан газар нутагтай холбоотой шаардлагыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Гэхдээ энэ аралд АНУ-ын Элчин сайдын яам гэж байдаггүй. Харин тус арал дахь АНУ-ын хүрээлэн Элчин сайдын яамны үйл ажиллагааг хийдэг ажээ. Харин АНУ-ын зэвсэгт хүчний байлдааны хоёр хөлөг онгоц өнгөрсөн жилийн аравдугаар сард Тайванийн хоолойгоор өнгөрсөн талаар БНХАУ санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна. Энэ үеэр Тайвань дахь АНУ-ын хүрээлэнгийн захирал Уильям Брент Кристенсен Тайванийн ирээдүйг тайван замаар бус тодорхойлох ямар  нэгэн оролдлого нь  тус бүс нутгийн аюулгүй байдалд аюултай гэдгийг зөвшөөрснөөс гадна АНУ үүнийг нь зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн байна. Харин БНХАУ-ын чөлөөлөх армийн бэлтгэл хурандаа Юэ Ган “БНХАУ, АНУ-ын хооронд өрнөсөн худалдааны дайны хүрээнд АНУ Вашингтонд дарамт үзүүлэх аргыг хайж байгааг санууллаа. Тэрээр “АНУ дараа жилийн турш Тайвань, Өмнөд Хятадын тэнгисийг худалдааны дайны талаар БНХАУ-аас хүсч байгаагаа  олж авахын тулд хэлэлцээр хийх төв болгож ашиглана” гэж хэлсэн байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.8 № 5 (5972)
Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

24 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

1 цаг 23 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

1 цаг 55 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

2 цаг 16 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

3 цаг 4 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

5 цаг 50 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

6 цаг 46 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

8 цаг 53 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин