Х.ОЮУНБОЛД
Францын цагдаагийнхан Парист шар хантаазтнуудын хөдөлгөөний удирдагчдын нэг Эрик Дроуэтийг баривчилсан талаар “Франц инфо” радио мэдээлсэн байна. Хэвлэлийн хэрэгслээр тодруулан мэдээлснээр түүнийг Парисын Конкорд талбайгаас зарлаагүй жагсаалыг байгуулсан шалтгаанаар баривчилсан ажээ.
Түүнчлэн Эрик Дроут болон 50 гаруй хүн Конкорд талбайд шар хантаазтнуудын хөдөлгөөний үеэр шархдагсдыг дэмжиж, лаа асаахаар ирсэн гэж нэмж мэдээлсэн байна. Мөн Францын шүүхээс өнгөрсөн сарын эхээр түүнийг ерөнхийлөгчийн ажлын өргөө Элисейн ордонд орохыг уриалсан үйлдэлд хавтаст хэрэг нээсэн ажээ.
Францад шатахууны үнэ, татвар нэмэгдсэнийг эсэргүүцсэн шар хантаазтнуудын хөдөлгөөн өнгөрсөн арваннэгдүгээр сарын дунд үеэс эхлэн өрнөсөн билээ. Гэвч дараа нь энэ хөдөлгөөн нь засгийн газартай нийгмийн бусад асуудлыг хамарсан шаардлага тавих болтлоо өргөжсөн юм. Эсэргүүцлийн энэ жагсаалд оюутнууд болон ахлах сургуулийн сурагчид оролцжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.1.4 № 3 (5970)
Шар хантаазтнуудын удирдагчийг баривчилжээ
2019-01-04
Нийтэлсэн: Админ
 1 мин