ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслыг нэвтрүүллээ

2019-01-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ ГССҮТ Unicompartmental knee arthroplasty /UKA/ буюу өвдөгний үеийг хагас солих мэс заслыг амжилттай хийж эхэллээ. Тухайн мэс засал нь сүүлийн жилүүдэд дэлхийн томоохон орнуудад хийгдэж үр дүн нь батлагдсан бөгөөд энэхүү мэс заслыг нутагшуулах үйл ажиллагааг эрчимтэй хийж эхэлжээ. Өвдөгний үеэр өвдөх зовиуртай хүмүүс маш олон байдаг. Өвдөгний үенд яс ургах эмгэг нь 4 үе шаттай явагддаг ба сүүлийн шатанд өвдөгний үеийг бүрэн солих мэс засал хийгддэг байна. Остеоартрит ихэнх буюу 90 орчим хувь нь өвдөгний үений дотор талын дарагдал, сөнөрөл, элэгдэлтэй холбоотойгоор үүсдэг. Дээрх мэс заслыг өвдөгний үений зөвхөн дотор урд хэсгийн дарагдал өөрчлөлтийн үед хийдэг байна. Тухайн мэс заслын хувьд: 1.Жижиг зүслэгээр хийгддэг. 2.Мэс заслын дараах өвдөлт зовиур бага. 3.Мэс заслын дараах нөхөн сэргэх процесс хурдан. 4.Өдөр тутмын хэвийн үйл ажиллагааны сэргэлт хурдан учир амьдралын чанарт өндөр үр дүнтэйгээр нөлөөлнө. 5.ТКА буюу өвдөгний үе бүрэн солих мэс засал руу дээрх мэс заслыг шилжүүлэх бүрэн боломжтой. Энэ мэс засал нь зөвхөн өвдөгний үений сөнөрөлд орсон буюу өөрчлөлт бүхий хэсгийг мэс заслын аргаар хэсэгчлэн авч өвдөгний үеийг солих мэс засал юм. Тухайн мэс заслыг өвчтөнд төлөвлөхдөө оношлогооны маш нарийн шалгуур зайлшгүй шаарддаг. Дээрх мэс заслыг өвчтөн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэн оношлуулж шалгуур үзүүлэлтүүдийн хангасан бүхий л насны хүмүүст хийгдэж болно. ГССҮТ-ийн мэс засалч эмч нарын баг хамт олон өвдөгний үеийг хагас солих мэс заслыг амжилттай хийж байгаа нь Эрүүл мэндийн салбарт гарч буй томоохон амжилтуудын нэг юм. Эх сурвалж: www.polit.mn  
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17