Улсын харцага О.Хангайтай холбоотой онцлох баримтууд

2018-12-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойн өдөрт зориулсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шигшмэл, чансаа өндөр 128 бөхийн барилдаан  боллоо.Барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Ховд бөхийн дэвжээ, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Зорчигч тээврийн нэтгэл компани, “Од” группийн бөх Монгол Улсын харцага Оргихийн Хангай долоо таван түрүүлсэн.  Түүний талаарх онцлох баримтуудыг хүргэж байна. -О.Хангай  2010 оны зун сумынхаа наадамд зодоглож, шөвгийн дөрөвт үлджээ. Тэр үеэс Үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн гэхэд болно. Хөдөө аж, ахуйн их сургуулийн Газар зохион байгуулалтын инженерийн ангийн төгсөх дамжааны оюутан нутагтаа очиж барилдсан нь түүнд их урам өгсөн гэдэг. -Багаасаа волейболын спортод бол нугасгүй. Аймгаа төлөөлж өсвөрийн улсын аваргад хүртэл тоглосон. Гавьсан амжилтгүй. Бас даам тоглох дуртай нэгэн байжээ. -Түүний аав нь  Говь-Алтай аймгийн Жаргалант сумынх. Энэ нутгаас улсын цолтой олон бөх төрсөн. Харин ээж Ховд аймгийн Буянт сумынх юм. -Түүний ээжийн удамд улсын арслан Ванчинхүү гэж мундаг бөх байснаас гадна аймгийн арслан Магван, аймгийн заан Даваасүрэн, аймгийн начин Дамдинсүрэн гээд сайн бөхчүүд төржээ. Мөн ээжийн тал нь Засагт ханы хөх харчуудын нэг, алдарт Шаравын Батсуурь аваргын удмынх гэдэг. -Түүнийг  төрж байхад аав маань “Газар шороо” романыг уншиж байж л дээ. Тэр номын зохиолд Хангай Базар гэж энгүй бяртай хүний талаар өгүүлдэг. Тэгээд тэр баатрыг бэлгэшээн О.Хангайд энэ нэрийг хайрласан гэдэг. -О.Хангай айлын ганц хүү бөгөөд гурван охин дүүтэй. Төрсөн нутгийнхаа бүсгүйтэй гэрлэсэн. Хоёр охинтой. -Түүний биеийн жин 120 кг, өндөр 1 метр 96 см. -Тэр Ц.Мягмарсүрэн зааны шавь.  Багшаасаа  Зөвхөн бөхийн спортыг заалгахаас гадна амьдралын ухааныг багшаасаа суралцаад явж байна даа. Сайн барилдахаас гадна ёс жудаг гэж ямар зүйл байдгийг багш, ах нараасаа сурч байна хэмээн хуучилсан байдаг. -Тэрээр энэ жил Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн гол аймагт жил бүр болдог томоохон барилдаанд түрүүлж алтан бүсийн эзэн болж байсан юм. Эх сурвалж:www.polit.mn
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17