Шагнал хүртэгсдийн сайхан үгс

2018-12-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ойг  тохиолдуулан  Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж,  нэр бүхий эрхмүүдэд Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн медаль хүртээлээ. Шагнал хүртсэн эрхмүүдийн сайхан үгсийг хүргэж байна. Хөдөлмөрийн баатар Б.Бааст: -100 насныхаа босгон дээр төр түмний хишгийн өндөр шагналыг хүртлээ. Би Монгол Улсынхаа утга зохиолд 86 жил тасралтгүй зүтгэсэн. Тийм учраас миний хөдөлмөрийг үнэлж  энэ шагналыг өглөө гэж бодож байна. Нас өндөр гарсан ч гэсэн би хоёр таягтай  хэвээрээ байгаа. Миний хоёр таяг гэдэг бичих, унших хоёр. Ард түмэндээ хэрэгтэй зүйл хийхийн тулд авъяас билгээ дайчлан  зүтгэнэ. Ард түмэндээ баярлалаа. Урт наслаарай. 100 наслаж болно шүү. Гавьяат тамирчин Г.Угалзцэцэг: -Дөрөв дахь удаагаа дэлхийн аварга болж энэхүү нэр хүндтэй шагналаар төр засаг маань мялаалаа. Энэ спортоор  долоо дахь жилдээ хичээллэж байна. Намайг дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа. Улам их хичээх болно. Насны хязгаар шаарддаггүй спорт. Монголд бодибилдинг, фитнесийн спортын хоёр гавьяат тамирчин байдаг. Гурав дахь нь би боллоо. Гэхдээ эмэгтэй тамирчнаас анхных нь. Цаашдаа дахиад илүү олон удаа дэлхийн аварга болмоор байна. Гавьяат жүжигчин М.Баярмагнай:-Сэтгэгдэл маш өндөр байна.  Шагнал авч байгаагаа өчигдөр орой мэдсэн. Залуу хүнийг улам ихийг хийж бүтээгээрэй гэж ташуурдаж төр засгаас маань хүндэт шагналыг өгсөн болов уу. Аав, ээж ханьдаа, үр хүүхэд, хамт олондоо баярлалаа.  Ж.Мөнхсайхан, П.Эрдэнэзаан  хоёртоо баярлалаа. Хайртай шүү гэж хэлмээр байна. Шинэ ондоо  “Соёлын довтолгоо” уран сайхны киногоо үзэгч түмэндээ хүргэнэ. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын дунд сургуулийн сурагч Н.Айшолпанд:-Алтангадас одонгоор шагнуулсандаа маш их баяртай байна. Би 11 дүгээр ангид сурдаг. Эмч болох мөрөөдөлтэй. 2013 он анх кинонд тоглосон. Мөн 2015 оноос хойш дэлхийн 30 оронд аялж киногоо сурталчилсан. Намайг дэмжсэн бүх найзууддаа баярлалаа. МУГЖ  Д.Түвшинжаргал: -УДБЭТ-ынхандаа, "Эртний сайхан" чуулганыхандаа баярлалаа.  Их үйлсийг бүтээх залуу үедээ уртын дуугаа улам дэлгэрүүлж, их хувь нэмэр оруулж яваарай гэж Ерөнхийлөгч маань захилаа. Үүнийг биелүүлэхийн төлөө зүтгэн ээ, ах нь. Эх сурвалж:www.polit.mn
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17