Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзоригийн онцлох эшлэлүүд

2018-12-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг  уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор Нийслэлийн мэдээллийн технологийн газрын дарга   О.Чинзоригийг урьсан юм. Түүний ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна. 

  • -Дэлхийн томоохон хотууд иргэддээ үйлчилдэг тусгай порталтай. Улаанбаатар хот маань порталтай хотуудын эгнээнд нэгдэж байна. Иргэд, аж ахуйн нэгж тухайн хаягаар ороод үйлчилгээгээ цахим хэлбэрээр авах боломжтой. Мөн нэг давуу тал нь танд үзүүлж байгаа үйлчилгээ хаана ямар албан тушаалтан дээр байна гэдгийг хянах боломжтой.
  • -Олон улсад мэдээллийн технологийн салбар маш хурдацтай хөгжиж байна. Манай урд хөршид гэхэд технологийг хөгжилдөө сайн ашиглаж чадаж байна. Нэг хүн хилээр нь ороод бултаад алга боллоо гэхэд 20-хон минутын дотор хаана яваа мэдээлэл нь гарч ирж байдаг.   Тэгж их камержиж, технологижиж  чадсан байна.
  • -Манай улсын хувьд нэг хүнд ногдох интернэтийн үнэ харьцангуй хямд, дэд бүтэц хөгжсөн. Мэдээлэл технологио ашиглан хөгжүүлэх боломж байна.  Гагцхүү төр ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэдэг нь чухал.
  • -Манайхтай ойролцоо хүн амтай Эстони улс гэхэд бүх зүйл нь цахимжиж чадсан. Тэд сонгуулиа хүртэл гар утсаараа өгчихөж байна.  Яагаад энэ амжилтад хүрэв.  Ерөөсөө л төрийн бодлогоо зөв хуваарилсан байдаг. Засгийн газар, ICT салбар, иргэн гурвын зөв харьцаа дундаас тэд хөгжилд хүрч чадсан.
  • -Манай салбар бол хөгжлийн хурдасгуур юм.  Үүнийг зөв тооцоолж, ашиглах хэрэгтэй.  Төрийн бодлого чухал гэдгийг дахин хэлмээр байна. Түүнээс биш манай салбарт ажиллаж байгаа залуусын мэд­лэг чадвар, хувийн байгуул­лагуудын оролцоо тун дажгүй байна. Төрийн байгууллага ч чадна.  Одоо энэ дээр зөв цэгцтэй бодлого манлайлал чухал байна.
  • -Бид өнгөрсөн хугацаанд Солонгос Улсыг их судаллаа.  ОХУ-ын хотуудыг ч их судалсан. Энэ дундаас өөрсдийн хувилбарыг гаргах гэж хичээсэн дээ.  Сүүлийн үед ухаалаг хот гэж их ярих боллоо. Гэхдээ үүнийг иргэд маань буруу ойлгоод  шууд тухайн бүтээлээс ухаалаг хэрэглээг хүсээд байдаг. Энэ нь хоёр талын оролцоотой юм л даа. Иргэд өөрсдөө тэр ухаалаг байдлыг хүлээж авах чадамжтай байх ёстой.
  • -Ухаалаг хот гэдэг концевцийг хөгжиж байгаа хотууд ашиглаж байна. Төлөвлөлтийг мэдээллийн технологи ашиглан ухаалгаар хийснээр бүх асуудлыг шийдэж байна. Түгжрэл, агаарын бохирдол гээд бүхнийг үүгээр шийдэж чадна. Би техно­ло­гийн хүн учраас зарим зүйлд фантастик байд­лаар хандаад байж магадгүй. Гэхдээ фантас­тик хандсанаар муу юм байхгүй.
  • -Манай Улаан­баатар моделийн хувьд хоцрогдсон. Уламжлалт байдлаасаа салж байж бид хотдоо илүү гоё төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, хөгжүүлж чадна. Тэгж байж бид цаашаа мэдээллийн технологийг хөгжлийн хурдасгуур гэсэн байдлаар хөгжүүлж авч явна. Одоо хот төлөвлөлт дээр гэхэд иргэдэд мэдээллийг ил тод өгөх ёстой.
Эх сурвалж:www.polit.mn 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17