Өгөөмөр сэтгэлийн том бэлэг

2018-10-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
[caption id="attachment_52586" align="alignnone" width="937"] ЗСБНХУ-аас тус улсад суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Л.Н.Соловьев, Монголын Зурагт Радиогийн төвийг барьсан зөвлөлтийн барилгын хоёрдугаар трестийн дарга В.И.Трейвас, БНМАУ-ын Шинжлэх ухааны Академийн ажилтан, дэд эрдэмтэн А.Дулмаа нар баяр хүргэж үг хэллээ.[/caption]   Монгол Улсад теле-медиа, телевизийн салбар үүсэн байгуулагдсан түүхт өдөр өнөөдөр тохиож байна.  1967 оны есдүгээр сарын 27-нд нээлтээ хийж анхны нэвтрүүлгээ албан ёсоор цацаж байсан Улаанбаатарын зурагт радио өнөөдөр Монгол Улсын үндэсний олон нийтийн телевиз болон өргөжин хөгжжээ. 51 жилийн тэртээ анхны нээлтээ хийж байсан Монгол телевизийн талаар тухайн үеийн хэвлэлд хэрхэн мэдээлж байсныг сонины шарласан хуудаснаас эргүүлэн сөхөж уншигчдадаа сонирхуулж байна.

***                    ***                    ***

    БНМАУ-ын түүхэнд бас нэгэн түүхт хуудас болон тэмдэглэгдэх Монголын анхны Зурагт Радиогийн төв нийслэл хотын маань хамгийн өндөр цэг болон сүндэрлэн бослоо. Монголын Зурагт Радио үйл ажиллагаагаа ЗХУ болон аугаа их Лениний гэгээн сургаалаар замнасан даян дэлхийн шударга хүн төрөлхтөн сар гаруйхны дараа тэмдэглэхээр бэлтгэж байгаа Октябрийн түүхт их хувьсгалын 50 жилийн ойн өмнө эхэлсэн нь онцлог сайхан үйл явдал болж байна. ЗСБНХУ-ын шууд тусламжтайгаар байгуулагдсан Монголын анхны Зурагт Радмо бол БНМАУ-ын социализм бүрэн төгс байгуулж дуусгах МАХН-ынхаа шинэ программын зорилтыг хэрэгжүүлэхэд хөдөлмөрчдийн хүч идэвхийг дайчлан зохион байгуулах, манай залуу үеийг коммунизмын үзэл санаагаар хүмүүжүүлэхэд нэг чухал үүрэг гүйцэтгэх намйн үзэл суртлын бас нэгэн хүчирхэг зэвсэг нь болж байна. “Зурагт Радиогийн үндсэн зорилт бол МАХН-ынхаа бодлого, нам засгийн тогтоол шийдвэр БНМАУ-ын гадаад дотоод бодлого манай орны улс төр эдийн засаг соёлын амьдралд өдөр тутам гарч байгаа ололт амжилт социалист бүтээн байгуулалтын шилдэг ололт тэргүүн туршлагыг сурталчлах шинжлэх ухаан техник урлаг утга зохиолын шилдэг бүтээлүүдийг дэлгэрүүлэх ЗСБНХУ болон ах дүү социалист орны амьдралтай ард түмнээ танилцуулах манай ард түмэнд эх оронч интернационалч коммунист хүмүүжил олгоход туслах явал мөн” гэж МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо заасан юм. Манай эх орон БНМАУ төв Азид Зурагт Радиогийн анхны төв болж байна. Манай Зурагт Радиогийн үйл ажиллагаа цаашдаа улам өргөиж ойрын ирээдүйд Москва болон гадаадын зарим хотын зурагт Радиогийн хүчирхэг төвүүдтэй холбогдон тэдгээрийн нэвтрүүлгийг шууд хүлээн авч эхлэх бөгөөд үйлчлэх хүрээгээрээ өсч хөдөө нутагт нэвтрүүлгээ дамжуулах болтол өргөжих юм. Тэрчлэн удахгүй “Орбита” гэдэг станц байгуулагдах үед манай үзэгчид сансрын огторгуйн судлал, сансрын нисэгчдийн үйл ажиллагааг гэртээсээ харж байх болно. Манай Зурагт Радио өргөн нарийн хальсаар кино үзүүлэх бүтээх төхөөрөмж, Зурагт Радиогийн ба ердийн кино аппаратуудтай байх юм. Тэрчлэн гоцлол ба хамт олны тоглолт, биеийн тамирын тоглолт үзүүлэх, уулзалт яриа явуулах 150 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий нэвтрүүлгийн танхим дүрс бичлэгийн бүрэн төхөөрөмжтэй юм. Цахилгааны болон агаар солилцуулах автомат станцуудтай бөгөөд техникч, уран бүтээлчдийн өрөө тасалгаагаар хангагдсан. Манай Зурагт Радиогийн боловсон хүчний олонхи нь ЗХУ болон дотоодын дээд дунд сургууль, курст мэргэжил эзэмшсэн залуус юм. Зурагт Радиогийн хөгжилд гадаад харилцаа чухал ач холбогдолтой. Манай Зурагт Радиогийн захиргаа одоо ЗХУ болон социалист зарим орны Зурагт Радиогийн газруудтай хамтран ажиллах хэлэлцээр хийгээд байна. 1967-1968 онд социалист орнуудын Зурагт Радиогийн газруудтай хэлэлцээр байгуулж дуусгах юм. Монголын Зурагт Радио энэ жил Зөвлөлтийн Зурагт Радиогийн 100 орчим кино нэвтрүүлнэ. Тэрчлэн Чехославок, Польш, Унгар, Болгар, Румын, Куба зэрэг олон орон Монголын Зурагт Радиод зориулан кино зураг бэлэглэж байна. Аугаа их Октябрийн эх орон Зөвлөлт Холбоот Улсын өгөөмөр сэтгэлийн том бэлэг болсон Монголын Зурагт Радио ийнхүү ажиллагаагаа нээлээ. Монголын Зурагт Радиогийн ажиллагааг нээсэнтэй холбогдуулсан нийслэлийн хөдөлмөрчдийн баярын цуглаан энэ сарын 27-нд Зурагт Радиогийн төвд боллоо. Монголын Зурагт Радиогийн нээлтэнд нам засгийн удирдагч нөхөр Ц.Дүгэрсүрэн, С.Лувсан, Д.Моломжамц, Ж.Самбуу, Ю.Цэдэнбал, Н.Лувсанравдан, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Д.Гомбожав, Б.Дүгэрсүрэн, Ц.Пунцагноров нар болон Намын Төв Хороо, засгийн газрын хэлтсийн эрхлэгчид, яам, тусгай газрын сайд, дарга нар, нийслэлийн нам, улс, олон нийтийн байгууллагын удирдах хариуцлагатан, аймаг хотын намын хороодын нэгдүгээр нарийн бичгийн дарга, АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга нар, Монголын болоод гадаадын сэтгүүлчид оролцов. Зурагт Радиогийн нээлтэд бас тус улсад суугаа гадаадын дипломат корпусын тэргүүн, хариуцлагатай ажилтан нар оролцлоо. Хөдөлмөрчдийн өргөн цуглааныг Улаанбаатар хотйн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Алтангэрэл нээхэд ЗСБНХУ, БНМАУ-ын төрийн дуулал хөгжимд эгшиглэв. Цуглаан дээр МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нөхөр Ц.Дүгэрсүрэн үг хэлэв.   Эх сурвалж: “Залуучуудын үнэн”  сонины 1967.09.29. №112 (4498)
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

16 цаг 38 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

18 цаг 17 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

22 цаг 37 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

22 цаг 41 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

22 цаг 50 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

22 цаг 55 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

23 цаг 7 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

23 цаг 9 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

23 цаг 30 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

23 цаг 32 мин