МЭДЭГДЭЛ

2018-12-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Монгол Улсын Ерөнхий сайд асан Норовын Алтанхуяг сүүлийн үед олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан ярилцлага, мэдэгдэл хийхдээ “Ачит-Ихт” ХХК-ийн талаар огт үндэслэлгүй, гүтгэлгийн чанартай мэдээлэл удаа дараа тарааж буйг тус компанийн зүгээс эрс эсэргүүцэж байна.   Монгол Улсад дэвшилтэт технологи, инноваци нэвтрүүлэх замаар нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл хөгжүүлэх, ард түмний өмч болсон газрын хэвлийн баялгийг сорчлолгүй, хаягдалгүй ашиглан улмаар эдийн засгийн эргэлтэд оруулах төрийн бодлого, хуульд нийцсэн үйл ажиллагаа явуулж буй тус компани, түүний олон зуун хөдөлмөрч, хичээнгүй залуусын амжилт, бүтээлийг улс төрийн зорилгоор, улстөрчдийн хооронд үүссэн өрсөлдөөндөө хавчуулан компанийн нэр хүндэд халдаж, гутаан доромжилж буйд гүнээ харамсаж байна.   Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нь тус компанийн хувь эзэмшил болон үйл ажиллагаанд ямар ч хамааралгүй, оролцоогүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. “Ачит-Ихт” компанийн катодын зэсийн үйлдвэр нь  2007 оноос 2009 он хүртэл хийгдсэн судалгаа-шинжилгээнд түшиглэн 2010 оноос 2014 оны хооронд өрнөсөн бүтээн байгуулалтын нөр их хөдөлмөрийн үр дүнд бий болсон юм. Тус компани нь Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн хөвүүлэн баяжуулах (флотаци) технологид тохирохгүйн улмаас олон арван жил ашиглагдахгүй байсан балансын бус хүдрийн овоолгыг түшиглэн асар их эрсдэл үүрэн байж дэлхийн сайн жишигт нийцсэн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэн орон нутагт олон зуун ажлын байр бий болгон улс орныхоо хөгжилд бодит хувь нэмэр оруулж байна.   Манай үйлдвэр нь Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бусад татвар, хураамж хэлбэрээр улсын болон орон нутгийн төсөвт нийт 133 тэрбум төгрөг төвлөрүүлснээс гадна гэрээний дагуу овоолго ашиглалтын төлбөрт 8 тэрбум төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д төлөөд байна.   Иймд Н.Алтанхуяг Та, таныг Ерөнхий сайд байхад ашиглалтад орсон үйлдвэрийн талаар гэнэт ор үндэсгүй, бодит бус мэдээлэл түгээхээ зогсоож,  улмаар манай компанийн ажилсаг хамт олноос уучлалт гуйхыг шаардаж байна. Хэрвээ  энэ гүтгэлгээ зогсоохгүй бол нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандах болно.   АЧИТ-ИХТХХК  
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17