Хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай “Россия – 2018” номын нээлт болов

2018-12-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

-Энэ арга хэмжээнд Гадаад эдийн засгийн банкны (ВЭБ) тэргүүн Игорь Шувалов, “Россия-2018”-ын зохион байгуулах хорооны дарга Аркадий Дворкович, ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Станислав Черчесов нар оролцжээ-

  Д.ЭНХЭЭ   ОХУ-д болж өнгөрсөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тухай уг тэмцээнийг зохион байгуулах хорооноос эрхлэн хэвлүүлсэн “Россия-2018” номын танилцуулга Москвад болжээ. Янз бүрийн хэвлэлийн газрын зохиогчдын хамт олны оролцоотойгоор энэ номыг бүтээжээ. Уг номд тэмцээний тухай мэдээлэл, дасгалжуулагч, тоглогч нар болон гол хүмүүстэй хийсэн ярилцлага, сонирхолтой баримт сэлт, статистик зэргийг багтаажээ. Номыг 3000 хувь (2000 хувийг орос хэл дээр, 1000 хувийг англи хэл дээр) хэвлэжээ. Номын танилцуулга дээр Засгийн газрын тэргүүн дэд дарга асан, одоо ВЭБ-ны (Гадаад эдийн засгийн банк) тэргүүн Игорь Шувалов, “Россия-2018”-ын зохион байгуулах хорооны дарга Аркадий Дворкович, зохион байгуулах хорооны ерөнхий захирал Алексей Сорокин, ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Станислав Черчесов нар уг номын зарим хэсгээс уншжээ. "Дэлхийн аварга шалгаруулах энэ тэмцээнийг зохион байгуулах мэдүүлгээ хэн захиалж, хэн шалгарч, энэ тэмцээнийг зохион байгуулахын тулд боломжтой бүхнийг эдгээр он жилүүдэд хэн хийж гүйцэтгэж, энэ гайхамшгийг бүтээхэд хэн хувь нэмрээ оруулсныг бид дэлгэцнээс олж харсан. Очсон газар бүхэнд хүмүүс бидэнд талархал илэрхийлж байсан. Биднийг гайхамшигтай энэ баяр наадмыг хийлээ гэж хүмүүс хэлж ярьж байсан” хэмээн зохион байгуулах хорооны гишүүдэд Дворкович талархал илэрхийлэв. "Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үзэл санаа, уур амьсгалыг дамжуулж, үр дүнг ямар нэг байдлаар нүдэнд үзэгдэж, мэдрэгдэхүйцээр гаргахыг бид хүссэн юм. Зохион байгуулах хороо арилжааны үйл ажиллагаа эрхлэх эрхгүй, номыг бэлэглэх эрх л харин бидэнд бий, гэхдээ энэ ном цахим хэлбэрээр хүн бүхэнд хүртэнэ. ФИФА, УЕФА-гийн хуралдаанууд дээр одоо болтол энэ тэмцээний тухай ярьсаар байгаа” хэмээн Сорокин өгүүлэв. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд Оросын 11 хотод болж өнгөрсөн. Шигшээ тоглолтод хорватуудыг хожсон Францын шигшээ баг энэ тэмцээнд түрүүлж, Бельгийн баг гуравдугаар байр эзэлсэн. ОХУ-ын шигшээ баг түүхэндээ анх удаа плей-оффт шалгарч, 1/4 шөвөгт хүрсэн билээ. Эх сурвалж: polit.mn                    
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

1 цаг 25 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

1 цаг 25 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

11 цаг 13 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

14 цаг 45 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

17 цаг 46 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

17 цаг 58 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

19 цаг 5 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

19 цаг 6 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин