Прокурор маргааш гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг өргөн мэдүүлэх үү?

2018-12-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.АРИУН ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүдтэй холбоотой асуудал дээр Б.Батзоригоос эхлээд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал парламентын төвшинд яригдсан.  Их Хурлын гишүүд “ширэн нүүр”-лэж байгаад Б.Батзоригийг авч үлдсэн бөгөөд өөрийнхөө тэргүүлдэг яамны дэргэдэх сангаас өөрийнхөө хувийн компанид тэрбум төгрөгийн зээл авчихсан Б.Батзориг гишүүний бүрэн эрхтэйгээ үлдэнгүүтээ Төрийн ордонд бараа сураг нь харагдахаа больж алга болчихоод байгаа. Маргаашийн баасан гариг буюу арванхоёрдугаар сарын 7-нд ЖДҮСХС-тай холбоотой гурван гишүүний асуудлыг прокуророос УИХ-д өргөн мэдүүлэх бололтой. гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нартай холбоотой хэрэг мөрдөн байцаалтаас прокурорт шилжиж, прокурор хянаад АТГ руу шилжүүлжээ. Тиймээс маргааш буюу баасан гаригт дээрх гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Прокурор УИХ-д өргөн мэдүүлэх бололтой. Улсын Ерөнхий прокурорын газраас өнгөрсөн 11 дүгээр сарын 16-нд сүүлийн үед олны анхаарал  татсан “Жаст групп" ХХК-ийн захирал Ш.Батхүүд холбогдох хэрэг, Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэрэг, Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой хэрэг, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөртэй холбоотой хэрэг, Агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой хэрэг, Оюу Толгойн гэрээ байгуулах үйл явцад албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэрэг, 60 тэрбумын гэх хэрэг, АСЕМ-ийн үйл ажиллагаанд зарцуулагдсан  төсөв, хөрөнгө нь хууль, тогтоомж зөрчсөн байж болзошгүй гэх хэрэг, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбоотой хэрэг, Оффшор бүсэд төрийн албан хаагч, түүнтэй хамаарал бүхий этгээд хөрөнгө байршуулсан гэх хэрэг зэрэг авилгын гэмт хэргүүдийг шалгуулахаар Авилгатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөгч нарын хамтарсан ажлыг хэсгийг байгуулж, ЦЕГ-аас 22 мөрдөгчийг татаж, ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч, Нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, ЦЕГ, АТГ–ын удирдлагуудад шуурхай  шалгаж шийдвэрлэн, үр дүнг тооцож ажиллах үүргийг өгөв.  Мөн Улсын Ерөнхий Прокурорын газрын хоёр хяналтын прокурорыг Нийслэлийн Прокурорын газарт дэмжлэг үзүүлэхээр түр хугацаагаар томилж, дээрх хэргүүдэд хяналт тавих прокуроруудыг уртасгасан цагаар ажиллуулахаар шийдвэрлэж байсан билээ. Эх сурвалж: polit.mn
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17