Ахыгаа гомдоосон дүү нар

2018-12-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дүү нар гомдолтой байгаа.   Ах нь  ч гомдсон.  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр тэд бие бие рүүгээ муу муухай үгс шидэлцэж байв.    Ерөнхийдөө У.Хүрэлсүхийн өөдөөс  хамгийн их  “цорволзсон” нь дүү нар нь байсан.  УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат,  О.Содбилэг, Н.Номтойбаяр нар “Таныг дүүгийн ёсоор хүндэлдэг ч гэлээ” гэж байгаад ах руугаа  “дайрч” харагдсан. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат  “Та 2012 онд Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарыг намаас хөөхийн тулд “Шүүрдэх жагсаал” зохион байгуулаад өгөөч гэж надаас гуйж байсан. Би тэр зааврын дагуу эд нарын зургийг шүүрдээд, поошиг нүдээд явж байсан. Би одоо харамсдаг. Ингээд дараа нь МАН ялагдсан. Бид ядарч байхад У.Хүрэлсүх Австрали явсан. Бид дуудаж авч ирээд Шадар сайд болгосон. Гэвч намаа хагалсан. Та 2020 оны сонгуулиар ялагдвал зугтаад, Австрали явах уу гэсэн юм. Харин  Ерөнхий сайд У.ХүрэлсүхХариулахад хөгийн юм. Ах нь 1990 оноос хойш энэ намд ажиллаж байна. Тэр үед миний дүү сураггүй байсан. Намын түүх яривал чи надаас юу ч асуугаад хэрэггүй. Чи намайг Австралиас олж авч ирсэн юм биш. Харин би чамайг Солонгосоос авч ирсэн. Ишиг иврээ ургахаар эхийгээ мөргөнө гэдэг болжээ чи” гэсэн. Үүний дараа Н.Номтойбаяр ахтайгаа нэлээд ширүүн маргалдсан.  Тэрээр “Та 30 гэр бүл гэж их ярьдаг боллоо.  Тэр 30 гэр бүлийн нэг би мөн үү” гэсэн ах нь “Та тэр 30 гэр бүлийн нэг мөн. МАК компани 36 лизенз эзэмшиж байна.  Тэр Цагаан суваргыг монголын ард түмэнд буцааж өгөөрэй”  гэсэн байдаг. Харин Н.Номтойбаяр “Та манай гэр бүл, компанийг доромжиллоо.  Таныг ахын ёсоор хүндэлдэг байв.  Нэг сарын өмнө та манай бүтээн байгуулалт дээр очоод бахархаж байна гэж хэлж байсан даа.  Одоо тэр мессеж тань надад байна.  Дараа хоёулаа шүүх дээр очно оо” хэмээсэн.  Дараагийн ахыгаа гомдоосон хүн нь УИХ-ын гишүүн О.Содбилэг байв.  Түүнийг У.Хүрэлсүх  Улсын өмчийг хувьдаа авч шатахууны бизнес хийж, дээд хэмжээндээ хүртэл баяжсан гээд алдагдалтай ажиллаад ч болох нь ээ. Шатахууны үнийг буулгахгүй бол  улсын өмчөө буцааж авна гэх зэргээр загнаж харагдсан.  Мөн Нефть боловсруулах үйлдвэрт санаатайгаар саад болж байх аа болиорой” гэсэн юм. Харин О.Содбилэг “Таны удирдлага дор би олон жил ажилласан. Хүндэлж,  үгийг тань дагадаг байлаа.  Танд сүүлийн үед ташаа мэдээлэл их хүрч байгаа юм байна. Та санаж байгаа бол 2002 онд би харин Казахстан,  Кувейт улсаас нефть авах ажлын хэсгийг ахлаад явж байсан.  Ингэж үндэсний компани руугаа дайрч болж байгаа” гэсэн юм.  Ийнхүү У.Хүрэлсүхийн дүү нар ахаасаа нүүр буруулж, ах нь гомдож, дүү нарынхаа хувийн өмчийг хурааж авах дээрээ тулчихлаа. Эх сурвалж:www.polit.mn 
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17