Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зөвлөгөө, мэдээллийг “бөөндөв”

2018-11-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ Эрүүл мэндийн хөгжлийн төв  өнөөдөр уламжлал ёсоор “Нээлттэй хаалганы өдөр”-өө  зохион байгуулж байна.  Уг арга хэмжээний зорилго нь   эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд  байгууллагынхаа үйл ажиллагааг  танилцуулах,  эрүүл мэндийн салбарынхан болон иргэд,  үйлчлүүлэгчдийг хэрэгтэй мэдээллээр хангахад оршиж байна. Тиймээс өдөр шөнийн алинд ч  цаг, завгүй ажилладаг эмч мэргэжилтнүүд маань энэхүү “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зорьж ирснээр хүссэн мэдээллээ нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн байв. Тухайлбал, Эрүүл мэндийн хөгжлийн төв нь энэ өдөр харилцагч байгууллагуудад хандсан  үйл ажиллагаануудыг түлхүү зохион байгуулж байна.  Жишээ нь,   2019 онд магадлан итгэмжлэл авах эрүүл мэндийн байгууллагуудад зөвлөгөө мэдээлэл өгөх,  донорын асуудлаар иргэдэд мэдээлэл өгөх, уулзалт зохион байгуулах, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдэд хөрөнгийн төлөвлөлтийн программ дээр ажиллах дадлага сургалтыг зохион байгуулах зэрэг хэрэгцээт олон мэдээллийг зэрэг хүргэж байгаагаараа онцлог болж байна. Нэг үгээр хэлбэл, цаг зав муутай ажилладаг эмч, мэргэжилтнүүд маань Эрүүл мэндийн хөгжлийн төвийн “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зорин ирснээр өөрт хэрэгцээтэй олон мэдээллийг нэг дороос бөөндөх  боломжийг бүрдүүлж өгсөнд үйлчүүлэгчид нь ам сайтай байлаа. Үүний зэрэгцээ Эрүүл мэндийн яамнаас дэвшүүлсэн “1:2” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Сувилагчийн мэдлэг чадварыг бататгах”, “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтанд бэлтгэх” сургалтуудын бүртгэл хийгдэж байна. Мөн бичиг баримтаа бүрдүүлээд ирсэн албан байгууллагууд эмийн экспорт, импортын лизензээ газар дээрээс нь сунгуулах авах боломж бүрдсэн чухал арга хэмжээ болж байв. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн үйл ажиллагааг сонирхвол, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх бодлого, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, байгууллага, хүний нөөц, техник технологи, тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал, салбарын удирдлага, манлайллыг дээшлүүлэх замаар хүн амын эрүүл мэндийг сайжруулахэд дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм байна. “Нээлттэй хаалганы өдөр”-өөр  хамгийн эрэлт хэрэгцээ ихтэй үйлчилгээний нэг бол эмч нарын эмчлэх эрхийн лицензтэй холбоотой асуудлууд байдаг. Тиймээс энэ талаарх мэдээллийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Магадлан итгэмжлэл, лицензийн албаны дарга Н.Сэвжидээс тодруулсан юм.

Н.Сэвжид:  Эмчлэх эрхийн хугацааг 2-5 жилээр сунгуулах боломжтой

-Жил бүрийн “Нээлттэй хаалганы өдөр”-өөр хамгийн эрэлт хэрэгцээтэй байдаг үйлчилгээний нэг нь эмч мэргэжилтнүүдийн эмчлэх эрхийн лицензтэй  холбоотой асуудал байдаг. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх  зөвшөөрлийг ямар хугацаатай яаж  олгож байгаа вэ? -Эмчлэх эрхийн лиценз бол Эрүүл мэндийн сайдын 98 дугаар тушаалын дагуу олгогдож байгаа. Дөнгөж сургууль төгссөн эмч нар шалгалт өгч авна. Шалгалт өгөөд резидентэд сурч байгаа, үргэлжлүүлээд ажиллаж байгаа эмч нар багц цагаар зөвшөөрлөө сунгаж явдаг. Багц цагаар хэрхэн яаж сунгадаг вэ гэвэл нүүр ам, уламжлалт, хүний их эмч нар жил тутамд зургаан багц цаг авна. Бага эмч, эм найруулагч, сувилагч нар жил тутамд гурван багц цагийг биелүүлж, эмчлэх эрхийнхээ хугацааг 2-5 жилийн хугацаагаар сунгадаг. Багц  цаг гэдэг нь лекцийн 12, дадлагын 24 цагийг нэг багц цагаар тооцож явдаг. -Хөдөө, орон нутгийн эмч нарт хөнгөлөлттэй нөхцлөөр лиценз олгодог гэж сонссон. Энэ тухай товчхон мэдээлэл өгөөч? -Хөнгөлөлттэй нөхцөлүүд гэж бий. Энэ нь алс хязгаарлагдмал газар болон 100 болон түүнээс дээш км газарт ажиллаж байгаа эмч нарын бүрдүүлэх багц цаг нь арай бага буюу дээд мэргэжлийн их эмч нар дөрвөн багц цаг, дунд мэргэжлийн эмч, бага эмч, сувилагч, эм найруулагч хоёр багц цаг биелүүлж ажиллаад, багц цагаа сунгуулж ажиллах боломжтой. Эмч хүн тасралтгүй хөгжих ёстой гэдэг утгаараа тухайн мэргэжлийн эмч маань багц цагаа бүрдүүлэхдээ тухайн жилийн багц цагийнхаа  3/2 үндсэн мэргэжлийнх, үлдсэн багц цаг нь бусад чиглэлээр бүрдүүлэх зохицуулалттай явж байдаг. -“Нээлттэй хаалганы өдөр”-ийн гол зорилго, ач холбогдлын талаар мэдээлэл өгөөч. Энэ өдөр танай Магадлан итгэмжлэл, лицензийн алба эмч мэргэжилтнүүдэд ямар үйлчилгээг үзүүлж байна вэ? -“Нээлттэй хаалганы өдөр”-ийн зорилго нь   эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд  байгууллагынхаа үйл ажиллагааг  танилцуулах,  эрүүл мэндийн салбарынхан болон иргэд,  үйлчлүүлэгчдийг хэрэгтэй мэдээллээр хангахад оршиж байгаа юм. Манай магадлан итгэмжлэл, лицензийн алба нь эрүүл мэндийн байгууллагуудын магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаа, эмнэлгийн мэргэжилтний багц цагаар зөвшөөрөл сунгах ийм үйл ажиллагааг явуулдаг.  Мөн гадаадын эмч мэргэжилтэнд  мөөрэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх  зөвшөөрлийг олгох үйл ажиллагааг хариуцан явуулдаг гэсэн үг.  Энэ өдрийн үйл ажиллагаагаарр бид эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд хэрхэн багц цагаар эмчлэх эрхийн лиценз олгох тухай болон хэрхэн  багц цагаа бүрдүүлж, зөвшөөрлөө сунгуулах тухай тодорхой мэдээллүүдийг өгч ажиллаж байна. Эх сурвалж; www.polit.mn
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

1 цаг 50 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

1 цаг 50 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

11 цаг 39 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

15 цаг 10 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

18 цаг 11 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

18 цаг 24 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

19 цаг 30 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

19 цаг 32 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин